Цайруулах тосноос болж 4000 гаруй хүн хохиржээ

Арьс цайруулах бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн  4000 гаруй хүний арьсанд асуудал үүссэн болохыг  Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Канебо” компани хүлээн зөвшөөрлөө.

Цагаан толбо  болон бусад асуудал үүссэн гэсэн хэрэглэгчдийн гомдлыг шалгасны дараа “Канебо” компани мэдэгдэл хийсэн байна.
Өнгөрсөн ням гарагт эдгээр шинж тэмдэг илэрсэн хэрэглэгчийн тоог 4061 гэж мэдэгдэж байсан юм. Компани өөрийн шалгуур дээр үндэслэн эмнэлгийн зардал болон нөхөн олговрыг хэрэглэгчдэд олгохоор төлөвлөөд байгаа юм.

Тус компаниас мэдэгдсэнээр, өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар 8631 хэрэглэгч гомдол мэдүүлсэн байна. 435 мянган бүтээгдэхүүнээ зах зээлээс татаад байна. Мөн 15 мянган бүтээгдэхүүнийг татаж магадгүй юм.
Тайвань, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улсад тус компани бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм байна. Бүсгүйчүүдээ гоо сайхны бараагаа зөв сонгоорой
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.