Хайртай хүмүүсдээ унтахаас нь өмнө халуун дотно үгсийг илгээцгээе - (үргэлжлэл)

31.
Дурлалын хотод бороо шивэрч
Дуу шиг уянгалаг шөнө айсуй
Мөрөөдөх чөлөөгүй өдөр өнгөрч
Мөнгөлөг сайхан шөнө айсуй...
Сайхан амраарай

32.
Сая сая сарнайг ор болгон дэлгье
Сайхан цайлган сэтгэлээ дэр болгон илгээе
Хөвсгөр цагаан үүлийг хөнжил болгон хөврүүлье
Харин чи минь хамгийн сайхныг зүүдлээрэй...

33.
Огторгуйн саран тэнгэрт мэлтийн
Орчлон ертөнцийг зүүдэнд умбууллаа
Хүсэл мөрөөдлийн нууцхан ертөнцдөө
Хүссэн газарлуугаа аялаарай...

34.
Шөнийн одод намуухнаар бүүвэйн дууг
Шүлэглэн чихэнд чинь эгшиглүүлэг
Санаа бодлоо үл чилээн
Санаа амар, тавтай нойрсоорой...

35.
Мичид түгсэн намуун шөнөөр
Мөнгөн саранд хүслээ шивнээд
Мөрөөдөж хүссэнээ зүүдэлж нойрсоод
Маргаашийн өглөөг инээмсэглэн угтаарай...

36.
Оддын дундаас дурлалаа хайгаад
Оломгүй ертөнцөд зүүдээр жигүүрлээд
Охин миний зүүдний шилтгээнд
Охорхон боловч саатан зочлоорой...
Сайхан амраарай

37.

Саранд чамайг бүүвэйлээрэй гэж
Салхинд чамайг илбээрэй гэж
Оддод улам гэрэлтээрэй гэж
Орчлонд эргэхээ түр азнаа ч гэж
Зөндөө гуйлаа
Зүүдэнд чинь би дуу дуулж өгье...
Тавтай нойрсоорой

38.
Гэгээн хүслээ зүүдэндээ шивнэж
Гүн нойрондоо тавтай нойрсоорой
Нар тусах гэрэлт өглөө
Ямагт чиний үйлс бүтэмжтэй байг...
Сайхан амраарай

39.
Амар амгалан шөнийн тэнгэр дор
Аниргүй зүүдэндээ автан нойрсоорой
Анивчих одод саран авхайн ивээл дор
Аз жаргалаар дүүрэн сайхан нойрсоорой...

40.
Уудам огторгуйд хөвөх
Түмэн оддын болор тоос
Ботгон нүдний тань аньсганд чинь
Бөөн амтат зүүдэнд чинь
Бал нэмэх болтугай
Харанхуйг чимэгч тэргэл саран
Хархан нүдний чинь аньсганд
Ханаж барамгүй зүүдэнд чинь
Харж бахдах жаргалыг нэмэх болтугай...
Сайхан амраарай

41.
Аз жаргалын орныг мөрөөдөн
Амтат нойрондоо диваажинг зүүдлээрэй
Амгалан сарыг царайнаасаа мандуулж
Дуу шиг оддоор бүүвэй аялуулж
Дурлалын завиар хөвөн наадаад
Дууч шувууд дуудан сэртэл
Дулаан хөнжилдөө сайхан нойрсоорой...

42.
Чимээгүй одод үүлс дэрлэн
Чимэгтэй одод бүүвэйн дуу аялахад
Бороон дусал цэцэгсийн дэлбээг үнсэж
Болор мөнгөн зүүдэндээ амгалан нойрсоорой...

43.
Одод чуулахад зүүдэндээ уулзъя
Орчлон гэрэлтэхэд зүрхэндээ уулзъя
Саран мандахан сэтгэлдээ уулзъя
Сайн найз чамтайгаа шүлгээрээ л уулзъя даа
Сайхан амраарай...

44.
Саруул шөнийг урин дуудсаар
Саран авхай тэнгэрт гарлаа
Сэтгэл зүрхэндээ сайн сайханыг бодон
Сэрэн сэртэлээ сайхан нойрсоорой...

45.
Уруул дээр чинь удаан үнсье
Учрах маргаашийг зөгнөн үнсье
Амгалан шөнийн сарыг дэрлээд
Амттай зүүдэндээ умбан нойрсоорой...

46.
Сар нь оддоо бүүвэйлэг
Сэтгэл нь зүрхээ бүүвэйлэг
Хайр нь дурлалаа бүүвэйлэг
Харин чи минь унтаагүй бол
Хайр нь чамайгаа бүүвэйлье...

47.
Огторгуйн эзэн, оддын гэгээ нь
Орой бүхэн чам дээр тусаж
Жаргалын эзэн хайрын тэнгэр нь
Заавал чамайг онцолж ивээг...
Сайхан амраарай

48.
Тэнгэрт аялах ододтой хамт
Тэнгист зугаалах сартай ханьсан
Зүрх сэтгэлдээ мөрөөдлөө шивнэн
Зүүд нойрондоо автаарай...

49.
Зүүдэнд чинь би ирээд явлаа
Зүгээр ч үгүй бас үнсээд явлаа
Зөндөө хараад үлдэх шахлаа
Зөвхөн минийх гээд шивнээд явлаа...

50.
Зүүдэнд минь ирвэл зөөлөн үнсье
Зүрхэнд минь ирвэл зөвхөн чамайг хайрлъя
Үнэнч явна гэдэг ухааны чинь хэмжүүр
Үргэлж хайрлана гэдэг сэтгэлийн чинь хэмжүүр...
Сайхан амраарай
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.