Хайртай хүмүүсдээ унтахаас нь өмнө халуун дотно үгсийг илгээцгээе - (үргэлжлэл)

50.
Зүүдэнд минь ирвэл зөөлөн үнсье
Зүрхэнд минь ирвэл зөвхөн чамайг хайрлъя
Үнэнч явна гэдэг ухааны чинь хэмжүүр
Үргэлж хайрлана гэдэг сэтгэлийн чинь хэмжүүр...
Сайхан амраарай
51.
Шөнийн одод намуухнаар бүүвэйн дууг
Шүлэглэн чихэнд чинь эгшиглүүлэг
Санаа бодлоо үл чилээн
Сайхан амраарай миний найз...
52.
Ангир шар наран өдөржин эргэж
Алтанзул шиг одод шөнөжин хотолсон энэ л үдэш
Амттай зүүдэндээ автан
Амгалан сарыг атаархтал нойрсдоо...
53.
Хайр нь чамайгаа зүүдлээд
Харанхуй шөнийн аялалдаа гарлаа
Хайр минь намайгаа зүүдлээд
Хан хорвоогийн өглөөг угтаарай...
54.
Од харвах тэнгэрийг ажиглаж
Орчлонд мишээх сарыг харж
Энэ өдрийг инээмсэглэлээр үдэж
Ирэх маргаашыг эрч хүчтэйгээр угтаарай...
55.
Зүүдэндээ би чамтай учирлаа
Зүсийг чинь үзээд гайхан биширлээ
Зөрөөд өнгөрөмгүй охин чамтай
Зориг гарган танилцалаа...
Зүүдэндээ учръя
56.
Мөрөөдөл, хайр байхгүй бол
Маргааштай учрах уйтгартай
Магадгүй чи өнөөдөр гунигтай байвал
Маргаашийн төлөө инээмсэглээрэй...
Сайхан амраарай
57.
Одод тэнгэртээ гийж
Орчлонг шөнө нөмөрчээ
Ор чинь чамайг хүлээж байна
Одоо унтаж амардаа...
58.
Зүүдэнд чинь би дуу дуулж өгье
Зүрхэндээ хоногштол чагнаарай
Сэрхэд чинь би шүлэг зохиож өгье
Санаандаа хоногштол цээжлээрэй...
59.
Тэнгэрийн од түгэж
Тэргэл саран манхайжээ
Цэцгийн дэлбээ шиг торомгор нүдээ аниад
Цэнгэлийн сайханыг зүүдлэн нойрсдоо...

60.
Зүрх сэтгэлийн минь эрхэм гүнж
Зөн совингийн минь ариухан дагина чи минь
Зул мэт үүрд бадамлах хайраа
Зүүд нойрондоо ч нандигнаж яваарай...
61.
Намрын шөнө цаанаа л жиндүүхэн
Навчис унах нь нэг л гунигтай
Намууханаар оддыг ширтэн суугаад
Намайгаа зүүдлэн нойрсдоо гэж чамдаа шивнье...
62.
Болорын өнгөт түмэн оддыг ширтэн суугаад
Бодолд автан чамайгаа мөрөөднө
Богинохон хугацаанд чамдаа дасал болчихоод
Борхон зүрх минь чиний л төлөө цохилоно...
Сайхан амраарай
63.
Сүүмэлзэх одод тэнгэртээ бүжиж
Саран авхай орчлонг гэрэлтүүлэхэд
Сүүтэй цагаан зүүдээ
Сүслэж сайхан амраарай...
64.
Эрхэмсэг наран жаргажээ
Эрх саран манхайжээ
Ижилгүй энэ орчлонд
Ирмүүн шөнө айлчлажээ...
Сайхан амраарай
65.
Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн, итгэл төгс байг
Үдшийн бүрэнхий болжээ унтаж амраад
Үүрийн туяаг тосон мэндчилээрэй...
66.
Алс холын салхины сэвшээгээр
Аядуухан бодлоо чамдаа илгээе
Аниргүйхэн үдшийн гүн нойронд чинь
Амгалан шөнийн мэндийг хүргье...
67.
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртайг чинь мэдрэх гэсийн
Намуухнаар хайрын дуу аяла
Насан туршидаа энэ үдшийг дурсаж явах гэсийн
Нүдрүү минь ширтээд хөөрхөн гэгч нь инээмсэглэл
Нойрсож байхдаа ч чамайгаа зүүдлэх гэсийн...
Чихэнд чинь сайхан амраарай гээд зөөлхөнөөр шивнье
Чинийх гэдгээ мэдрүүлэх гэсийн...
68.
Эрхэс тэнгэртээ саран авхай ододтой ярилцана
Эгэлхэн амьдралдаа би чамтай л учрахыг хүснэ
Энэхэн эгшин зуурын хүслийн их далай дээр
Эргэх хорвоогийн нэгэн шөнө айлчлан ирнэ...
Сайхан амраарай

69.
Цэлмэг тэнгэрт саран авхай гарч
Цэнгэлдэн бүжсээр одод чууллаа
Цэцэг навч дэлбээгээ хумиад
Цэнхэр дэлхийд шөнө иржээ...
Сайхан амраарай
70.
Үнсэхийг хүссэн уруулаас чинь сарны гэгээ асгарч
Үгүйлэн санах зүрхнээс минь оддын туяа цацарч
Итгэлийн цэнхэр нуурнаа хөвөн, нисэх хос хун шиг
Энхрий минь намайгаа зүүдлээд тавтай сайхан нойрсоорой...
71.
Одод тэнгэртээ саатан үлгэр ярьж өгье гэнээ
Орчлонг аниргүй нөмрөн чимээ үл гаргъя гэнээ
Зөөлөн хөнжилдөө шигдээд тавтай сайхан нойрс гэнээ
Зүрх минь чамайг харъя гээд зүүдэндээ чамайг уръя гэнээ...
72.
Намуун үдэш айлчлан иржээ
Нандин гэгээхэн хүслээ бодоод
Уянга дуу эгшиглэх нойрны ертөнц рүү
Уртаас урт амтат зүүдэндээ хөтлөгдөн унтдаа...
73.
Одод түгжээ зүүдэндээ уулзъя
Орчлонд чамтай зүрхээрээ уулзъя
Нар мандахад мсж-р уулзъя
Намуухан үдэш болзоондоо уулзъя...
Сайхан амраарай
74.
Орой болгон бичдэг шүлгэнд минь
Одод хүртэл дурлаад байх юм
Ододтой цуг чи минь сонсохгүй болохоор
Одоо л хэлмээр байна сайхан амраарай...
75.
Мөнгөн саранд хүслээ шивнэж
Мандах наранд амьдралаа даатгаж
Өглөө бүрийг өөдрөг угтаад
Өөртөө итгэлтэй яваарай...
76.
Шөнийн одод мөрийг чинь түшээд
Шүүдэрт норсон цэцгээ тэвэрлээ
Үдшийн саран хацрын чинь туяанд
Үлгэрийн гэгээн оддоо хучлаа...
Сайхан амраарай
77.
Ажил бүхнээ амжуулсаар
Алжааж ядарсан байлгүй
Эрч хүчээр дүүрэн
Ирэх маргаашийг угтахын тулд
Танхил оддын зөөлөн анирт
Тавтай сайхан нойрсоорой...
78.
Бүжин сарны зөөлөн анирт зүүрмэглэн
Бүлээн шөнийн энхрийлэлд сартай хамт нойрсоорой
Аз жаргалын хаалгыг зөөлнөөс зөөлөн тогшиж
Амьдралд ирэх маргаашыг шив шинээр угтаарай...
79.
Орчлонг бүүвэйлсэн сарны доор
Оддоор бүрхсэн тэнгэрийн доор
Зүйрмэг сарны гэгээн доор
Зүүдээ манаад сайхан нойрсдоо...
80.
Учирсан нөхөрлөлөө мөнхөд санаад
Унтаж амардаа миний найз
Уулзахын гэгээн хүслэнгээр
Учран золгъё зүүдэндээ...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





