Дизайнер Katya Zol ноолууран бүтээгдэхүүнээ гаргана
Дизайнер Г.Золцэцэг өөрийн нэрийн Katya Zol
брэндээрээ Азид болон АНУ-ын Нью-Йорк хотноо болдог загваруудад оролцдог.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын шилдэг загвар бүтээгчдийн “International
Couture fashion week” долоо хоногийн арга хэмжээнд анх удаа Монгол Улсыг
төлөөлөн загварын коллекцио дэлгэсэн. Тэгвэл тэрээр энэ удаад ноолууран
бүтээгдэхүүнээр шинэ коллекцио гаргах ажилд оржээ.


Уг ажлын загварын шоу энэ зуны сүүлээр
үзэгчдийн хүртээл болох юм байна. Дизайнер Г.Золцэцэгийн мөрөөдөл бол
өөрийн брэндийн бүтээгдэхүүний дэлгүүрийг нээх хэмээн ярьж байсан юм. Түүний
энэ мөрөөдөл тун удахгүй биеллээ олох нь. Тэрээр фейсбүүк дэхь цахим хуудаснаа
дэлгүүрээ нээхээр төлөвлөн сэтгүүлийн зураг авалтын ажилд орсон тухайгаа бичжээ.
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uka
(183.81.171.2)
2013-05-11 19:24:41
uneheer neg ch goy uvurmugts zagvar harsangui
0
0
0
Хариулах







