Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төв нээгдлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Тус загвар төвийг энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байна. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унтлагын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Энэ төвд өглөө 08:00-18:00 цаг хүртэл мэргэжлийн гурван багш 2-5 насны 15 хүүхдийг асардаг. Сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд цэцэрлэгийн насны 840 хүүхэд байгаагаас 500 гаруй хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа юм байна.

Энэ төвд олон иргэд хандаж хүүхдээ өгөхийг хүсэж байгаа ч байрны хүрэлцээнээс хамааран 15-аас илүү хүүхэд авах боломжгүй гэж тус төвийхөн дуулгасан байна. Хүүхэд харах үйлчилгээний төвөөр сард 60 мянган төгрөг төлөөд хүүхдээ харуулах боломжтой аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.