Маргаашийн цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай гоо хатад минь...

Цаг агаар:
Маргааш Улаанбаатарт +11 хэм багавтар үүлтэй. Шөнөдөө +1 хэм бороотой.
Дорнын зурхай:
Аргын тооллын: 2013.5.12 Ням гараг
Билгийн тооллын: 2. Найман цагаан мэнгэтэй шар бар өдөр
Наран ургах шингэх: 5.35-20.24
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






