Бал сараа тэмдэглэж дуусаагүй хос

Гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ гайхуулсан жүжигчин Орландо Блум, “Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг, загвар өмсөгч Миранда Керр нарыг Их Британийн хамгийн сайхан хос гэдэг. Камерын хараанд хамгийн их өртдөг хос хоёр хувийн амьдралаа хувийнх байлгах гэж их хичээдэг гэнэ. Өнгөрсөн жил хүүтэй болсон дурлалт шувуухайнууд хамтдаа явж харагдах нь ховор боловч саяхан Нью Йоркийн гудамжинд  бал сараа тэмдэглэж буй шинэхэн хос шиг гараасаа  хөтлөлцөн явж байсан гэнэ. “Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг үзэсгэлэнт Миранда Керр амаржаад удаагүй байхдаа дотуур хувцасны алдартай шоунд оролцсон нь “яаж ийм хурдан формдоо ордог байнаа” хэмээн гайхахад хүргэж байсан билээ.

Н.Рэй

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.