Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал “Хар хархан харц” тоглолтоо хийнэ

Монголын хамгийн анхны гадаадад суралцсан эмэгтэй хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаас эрхэмсэг яруу аялгуунууд мэндэлдэг билээ. Харин сүүлийн үед олны анхаарлын төвд буй “Хар хархан харц” хэмээх дуу түүний бүтээл гэнэ. Өвөрмонголын дуучин, хөгжмийн зохиолчийн бүтээл хэмээн хол андуурсан МУГЖ С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг нарын дуулсан хувилбараар иргэд хүлээж аваад байгаа энэ дуу өдгөө таван ч хувилбараар дуулагдсан байдаг аж.

Хамгийн гол нь хүний оюуны бүтээлийг хэн дуртай нь өмчилж авч болдоггүй гэдгийг хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын анд нөхөд, уран бүтээлчид хэлж байна. Тэрээр 2006 онд “Уулын охин” цомгоо гаргаж, цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан бол түүнээс хойш долоон жилийн дараа 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө “Хар хархан харц” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтын үеэр “Хар хархан харц” дуу хэнийх болох нь, хэн яаж дуулсан болох нь жинхэнэ утгаараа тодорхой болох гэнэ. Хөгжмийн зохиолч, дуучин Б.Мөнхжаргал өнгөрсөн 7 жилийн хугацаанд шинээр 70 гаруй уран бүтээл туурвисан бөгөөд үүнийхээ шилмэл 18 дууг “Хар хархан харц” тоглолтынхоо үдэш өргөн барих аж. Тоглолтонд нийт 19 уран бүтээлч, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлаг оролцож сонин содон, сайхан аялгуугаар дүүрсэн үзэгч, дуучид хамтдаа дуулсан үдэш байх болно гэдгийг тоглолтонд оролцох дуучид хуучилж байна.

АЖ А.Долгор, МУГЖ Н.Чулуунхүү, МУСТА Б.Бямбажав, МУГЖ Б.Ганчимэг, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Э.Чулуунчимэг, Л.Солонго гэгчлэнгээр энэ цагийн сонсогч түмний дууг нь сонсох дуртай уран бүтээлчид дуу хуураа дээжлэх аж. Б.Мөнхжаргалын аялгуунууд цаанаа л нэг эмэгтэйлэг, аялгуулаг байдаг гэдгийг хөгжмийн, урлагийн салбарынхан ам дамжин хүүрнэдэг.

Морин хуур наадмын шилдэг дуу “Сэлэнгэ сайхан нутаг”, эмэгтэйчүүдийг магтан дуулсан Э.Чулуунчимэгийн “Эрхэмсэг” гэх дуунууд түүний уран бүтээлийн “Хар хархан харц” тоглолтыг чимэглэх бол мэдээж “Яаж би чамаасаа холдох билээ”, “Хар хархан харц” гээд та бүхний мэддэг сонсдог уран бүтээлүүд амилах үдшийг Б.Мөнхжаргал бэлэглэх нь. Тоглолтын тасалбарыг түүний цомог үнэгүй дагалдаж байгаа юм билээ. “Хар хархан харц” дууны хэрхэн бүтсэн тухай, анхны хувилбар ямар байсан талаар дараах бичлэгүүдийг та бүхэнд манай сайт анх удаа хүргэж байна.

Хар хархан харцын нууцыг Б.Мөнхжаргал задална
2013 оны 10 сарын 30
Монголын хамгийн анхны гадаадад суралцсан эмэгтэй хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалаас эрхэмсэг яруу аялгуунууд мэндэлдэг билээ. Харин сүүлийн үед олны анхаарлын төвд буй “Хар хархан харц” хэмээх дуу түүний бүтээл гэнэ. Өвөрмонголын дуучин, хөгжмийн зохиолчийн бүтээл хэмээн хол андуурсан МУГЖ С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг нарын дуулсан хувилбараар иргэд хүлээж аваад байгаа энэ дуу өдгөө таван ч хувилбараар дуулагдсан байдаг аж.

Хамгийн гол нь хүний оюуны бүтээлийг хэн дуртай нь өмчилж авч болдоггүй гэдгийг хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын анд нөхөд, уран бүтээлчид хэлж байна. Тэрээр 2006 онд “Уулын охин” цомгоо гаргаж, цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан бол түүнээс хойш долоон жилийн дараа 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө “Хар хархан харц” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтын үеэр “Хар хархан харц” дуу хэнийх болох нь, хэн яаж дуулсан болох нь жинхэнэ утгаараа тодорхой болох гэнэ. Хөгжмийн зохиолч, дуучин Б.Мөнхжаргал өнгөрсөн 7 жилийн хугацаанд шинээр 70 гаруй уран бүтээл туурвисан бөгөөд үүнийхээ шилмэл 18 дууг “Хар хархан харц” тоглолтынхоо үдэш өргөн барих аж. Тоглолтонд нийт 19 уран бүтээлч, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлаг оролцож сонин содон, сайхан аялгуугаар дүүрсэн үзэгч, дуучид хамтдаа дуулсан үдэш байх болно гэдгийг тоглолтонд оролцох дуучид хуучилж байна.

АЖ А.Долгор, МУГЖ Н.Чулуунхүү, МУСТА Б.Бямбажав, МУГЖ Б.Ганчимэг, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Э.Чулуунчимэг, Л.Солонго гэгчлэнгээр энэ цагийн сонсогч түмний дууг нь сонсох дуртай уран бүтээлчид дуу хуураа дээжлэх аж. Б.Мөнхжаргалын аялгуунууд цаанаа л нэг эмэгтэйлэг, аялгуулаг байдаг гэдгийг хөгжмийн, урлагийн салбарынхан ам дамжин хүүрнэдэг. Морин хуур наадмын шилдэг дуу “Сэлэнгэ сайхан нутаг”, эмэгтэйчүүдийг магтан дуулсан Э.Чулуунчимэгийн “Эрхэмсэг” гэх дуунууд түүний уран бүтээлийн “Хар хархан харц” тоглолтыг чимэглэх бол мэдээж “Яаж би чамаасаа холдох билээ”, “Хар хархан харц” гээд та бүхний мэддэг сонсдог уран бүтээлүүд амилах үдшийг Б.Мөнхжаргал бэлэглэх нь. Тоглолтын тасалбарыг түүний цомог үнэгүй дагалдаж байгаа юм билээ. “Хар хархан харц” дууны хэрхэн бүтсэн тухай, анхны хувилбар ямар байсан талаар дараах бичлэгүүдийг та бүхэнд манай сайт анх удаа хүргэж байна.
- See more at: http://www.wikimon.mn/content/50610.shtml#sthash.kZ1V1Boc.dpuf

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
АЛТАНТУЯА (202.72.245.46) 2016-01-07 12:34:32
СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН САЙХАН ДУУ БИЧДЭГТ БАЯРЛАЖ БАЙНА ДУУНД ЧИНЬ МАШ ДУРТАЙ ЦААШДИЙН ЧИНЬ УРАН БҮТЭЭЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЁ ТАНЫГ ЯНЖИНЛХАМ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ

Зочин 9494 (49.0.131.22) 2014-01-01 02:00:34
Мөнхжаргал эгчид цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье
(140.112.234.50) 2013-11-02 15:04:47
Etsest ni Mongol ulsiin min aviyastai hugjmiin zohiolch busguin buteel bsniig medeed ih bayarlaj bna Munhjargal egchdee amjilt husie