“Тооцоотой дурлал” Нийтлэл


Тэгэхээр нөхөрт гарахаасаа өмнө
Нэгдүгээрт, энэ хүнд үнэхээр хайртай эсэхээ шалгах хэрэгтэй гэдэг. Түүнтэй хамт амьдарснаар тохиолдох бүх бэрхшээлийг даван туулж, амьдралынхаа бүх хугацааг түүнтэй хамт өнгөрөөхөд бэлэн үү, гэдгийг бодох хэрэгтэй.
Хоёрдугаарт, та өөрөөсөө "энэ хүн надад үнэхээр хайртай юу" гэдгийг заавал асуугаарай. Хэрвээ таны сонгосон хүн тантай тогтмол уулздаггүй, найз нөхөдтэйгөө загасчлах, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөхийг илүүд үздэг, өглөө эрт ажилтай учраас таныг оройн цагаар гэрт тань хүргэж өгөхөөс татгалздаг бол бодох л хэрэгтэй.
Харин
таныг өвдөхөд ажлаасаа чөлөө аван эмнэлэгт хүргэх юм уу, чухал шаардлагатай үед
тусладаг бол хайр сэтгэлийн талаар түүнтэй ярьж болох л юм. Ийм нөхцөлд гэрлэлт
амжилттай болж, таны сэтгэл ч хангалуун байх болно.
Тооцоотой гэрлэлтийн давуу тал гэж байх уу?
Энэ бол илэн далангүй гэрлэлт. Бидний энэ мэдрэмж таны нүдийг сохлохгүйгээс гадна, амьдралын дагуул болох хүнийхээ бодит байдлыг дүгнэж үгүй, эсвэл тийм гэдэг үгийг хэлж чадна гэсэн үг. Ийм гэрлэлт нь яг л гэрээ хэлэлцээртэй адилхан болохоор худалдаж авч байгаа зүйлээ сайн судлахаас гадна хариуд нь юу авахаа ухамсартайгаар мэдэрч байдаг.
Харин муу тал нь?
Муу тал нь юуны өмнө ийм гэрлэлт нь буруудаж болох талтай. Жишээ нь, ирээдүйн нөхөр чинь амьдарч байгаа орон сууц нь танд олзуурхууштай зүйл байсан ч тэр нь түүний нэр дээр биш өөр хүний, аль нэгэн баян хамаатных нь нэр дээр байж болно. Бас ахимаг насны баян эртэй сууж хөрөнгийг нь өвлөнө гэж тооцоолсон байтал түүнд анхных нь гэрлэлтээс төрсөн үр хүүхдүүдэд гэрээслэлтэй байвал та юу ч үгүй хоосон үлдэнэ гэсэн үг. Эцэст нь ийм гэрлэлтийг хүсэгч таныг хөнгөхөн хуурч болно. Жишээ нь: ганган хослол өмсөж, үнэтэй машин унасан, нэгэн компаний ерөнхий захирал гэж өөрийгөө танилцуулсан хүн тань үнэн хэрэг дээрээ захирлын жолооч нь байвал та яахав?
Тэгээд
яг гэрлэх ёслолын дараа та үүнийг нь мэдэж насан туршдаа ханилах хүнээ сонгосон
бол та хэцүүдэх байх. Дээр нь түүний биеэ авч явах байдал, элдэв янзын зуршил,
хамгийн гол нь сексийн онцлог нь танд нийцэхгүй бол яахав гэдгийг анхаарч нэг
бодоорой.
Мэдээж таны хүсч байгаа тооцоолсон энэ гэрлэлт тань ашигтай байх уу? гэдгийг сайтар бодож үзэх хэрэгтэй болох нь...
Нэгдүгээрт, Хамгийн чухал нь зөв үү, буруу юу гэдгийг сайн тооцоол. Түүний өөрийнхөө тухай гайхмаар сайхан ярианд бүү итгэ. Та түүнийг судлахын тулд янз бүрийн аргаар аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээгээрэй. Жишээ нь: Та хоёрын ерөнхий танилуудаас, интернетээс, гэх мэт...Эд материалын сонирхлоор судалж байгаа хүнийхээ тухай хэдий их бүрэн төгс мэдээлэл олно тэр чинээгээрээ та алдаагүй амьдралаа зохиох болно.
Хоёрдугаарт, Ирээдүйн нөхрийнхөө зан чанарыг сайн мэдэж авах хэрэгтэй. Магадгүй, нөгөө хүн тань тэвчишгүй муухай зантай бол та түүнээс юу ч харалтгүй. Эсвэл тэр дэндүү нарийн, зоос болгоноо тооцдог харамч бол гэрлэтийн тухай та бүр ч саналтгүй.
Гуравдугаарт, Та ирээдүйн нөхрийнхөө танд хандаж
байгаа хандлагыг анхааралтай ажигла. Хэрвээ тэр танд анхаарал тавьж, үзэл
бодол, сонирхол чинь нийлж байвал муугүй нөхөр болж чадна гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд та түүнээс аль болох сайн сайхан чанарыг нь олж харахыг хичээгээрэй. Юмыг яаж мэдэх вэ, цагийн урсгалд та түүнийг жинхнээсээ хайрладаг болох ч юм бил үү?






