“Америкийн шүтээн” шоуны ялагчаар Кэндисе Гловер шалгарчээ

Өнгөрсөн долоо хоногт “Америкийн шүтээн” шоу ялагчаа тодруулсан билээ. Өдгөө 12 дахь цувралаа үзэгчдэд хүргээд байгаа тус шоуны ялагчаар 23 настай оролцогч  Кэндисе Гловер  шалгарчээ.
Тэрээр тэргүүн байрын шагналыг гардсанаар  2007 оноос хойш анх удаа ялагчаар тодорч буй анхны эмэгтэй оролцогч болж байгаа бөгөөд түүний  шинэ уран бүтээлийн тухай мэдээллүүд хэдийнээ сонсогчдод хүрч эхэлжээ. Кэндисе өөрийн “I Am Beautiful” нэртэй сингли дээр ажиллаж байгаа төдийгүй ирэх долдугаар сарын 16-нд “Music Speaks” нэртэй шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд байгаа аж.


“Америкийн шүтээн”-ийн эцсийн шатанд Өмнөд Каролинаас ирсэн Кэндисе болон Техасаас ирсэн Кри Харрисон нарын хоёр оролцогч шалгаран үлдсэнээс Лос-Анжелосын “Nokia Theatre” зохион байгуулагдсан ялагчийг тодруулах мөчид Кэндисе ийнхүү аваргаар тодорчээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.