Паркийн тасалбарын үнийг хуучин хэвэнд оруулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Үндэсний соёл амралтын хүрээлэнд шалгалт хийж, тасалбарын үнийн өөрчлөлтийг цуцалжээ. Тодруулбал, өмнө нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэвтрэхдээ 1000 төгрөгийн хураамж төлж, нэвтэрсний дараа тухайн тоглоом бүрийнхээ тасалбарыг худалдан авч тоглодог байсан. Харин саяхнаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс үнийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, хүүхэд 15 мянга, том хүн 20 мянган төгрөг төлж орох шинэ журамтай болсон юм. Ингэхдээ дээрх хураамжийг төлөөд паркийн бүх тоглоом дээр үнэ төлбөргүй тоглох бололцоо бүрдүүлсэн билээ.

Паркийн удирдлагын дээрх шийдвэрийн талаарх иргэд ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу шалгалт хийж, тус газрын байцаагчид үнэ нэмсэн нь үндэслэлгүй болохыг тогтоосон тул хүүхдийн паркт нэвтрэх үнийн тасалбарыг буцаад 1000 төгрөг болгожээ. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар “Тасалбарын 1000 төгрөгөө төлж орсон иргэд тоглохыг хүссэн тоглоомдоо төлбөр төлж тоглох юм. Манай шалгалт дуусаагүй байгаа. Тодруулбал, Үндсэний соёл амралтын хүрээлэнд ороход заавал 1000 төгрөг төлөх шаардлагатай эсэхийг тогтооно. Тус байгууллагын зүгээс архичид, хулгайч гэх мэт хүмүүсийг парк руу нэвтрүүлэхгүйн тулд энэ төлбөрийг авдаг гэж тайлбарлаж байгаа. Гэвч бид үүнийг өөр аргаар зохицуулах болмжтой гэж үзэж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bolor (122.201.18.22) 2013-05-23 16:24:40
ene comment bicheed bga hmuus hunii helseng oilgodoggui ym bhdaa 20000 tuluh ne tuluud 1000 tuluh ne tulnu biz gene uu goln ne 15 20 bolood 1000tugruguur oroh bolomjgui bolson bolool hmuus gomdol grgaj bga shd ali ch untsguus harsan ene shiidver zuv bna shudarga ursulduunii gazar ajlaa sain hj bn Magnai sain ajillaj bna shu
Nik (122.201.18.197) 2013-05-22 23:41:05
gomdol gargasan ym bol Shal bhoo
(203.91.113.10) 2013-05-22 15:27:01
1000 tugrug tuluh shaardlagatai esehiig togtoono gene shuu yagaad tulj boldoggui yum yadaj tseverlegeenii hulsund yavna sh d togloh humuus ni harin ter 20 000 g tuluud orvol orno biz ene shudarga ursulduunii gazart enenees oor hiih yum olddogguin baih daa
zochin (221.149.206.43) 2013-05-22 15:08:21
daad bgaa 2 turluu songood l tasalbaraa avaad orj boldogguin bolovu Busad gazart boldog yum manaid boldogguin bhdaa
B (103.9.90.254) 2013-05-22 14:44:35
Zuv shde huuhde togluulaal garah humuus hohiroltoi bgaazde1000 bsan n hamaagu deer
300 (122.201.18.6) 2013-05-22 14:15:56
4 АМ БҮЛТЭЙ АЙЛ ГЭХЭД 2 ТОМ ХҮН 40000 ХҮҮХЭД НЬ 30000 НИЙЛЭЭД 70000-ААР ОРООД БҮХ ТОГЛООМ ДЭЭР ТОГЛООД ДЭЭРЭЭС НЬ ХООЛОН ДЭЭРЭЭ 6000 ТӨГРӨГНИЙ ХӨНГӨЛӨЛТ АВААД АВТОМАТ УР ЧАДВАРЫН ТОГЛООМ ДЭЭР ОНОГДСОН КУПОНООРОО ТОГЛООД ГАРАХ БАЙСАН ГЭТЭЛ ОДОО ЯАХЫН 10004=4000 ТӨГРӨГӨӨР ОРООД 8 ТОГЛООМ ДЭЭР НЭГ ХҮНИЙ 5000-ААР ТОГЛОНО ГЭВЭЛ НЭГ ХҮН 40000 ТӨГРӨГ ТЭГЭЭД 4 АМ БҮЛ 160000 ТӨГРӨГӨӨР НИЙТ 1600004000=164000 ТӨГРӨГӨӨР 8-ХАН ТОГЛООМ ТОГЛООД ГАРАХ ГЭЖ ҮҮ ДЭЭРЭЭС НЬ АВТОМАТ ТОГЛООМ УР ЧАДВАРЫН ТОГЛООМ ТОГЛУУЛ ГЭЭД НЭМЭГДЭНЭ ШӨХТ-ГАЗАР ТОО БОДОЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙХДАА
300 (122.201.18.50) 2013-05-22 14:06:08
ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ ТОМ ХҮН 20000 ХҮҮХЭД 15000 ТАСАЛБАР АВААД БҮХ ТОГЛООМ ДЭЭР ТОГЛОХ ЭРХТЭЙ ГЭДЭГ НЬ ГОЁ БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ ТИЙМ ТАСАЛБАР АВАХГҮЙ НЬ 1000 ТӨГРӨГӨӨ ӨГӨӨД ОРООД ЗУГААЛНА БИЗ ТАСАЛБАР АВСАН НЬ ТОГЛООД ГАРНА БИЗ