Бүсгүй минь өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж өөртөө ахадсан зүйлд битгий шунаж байгаарай!
Манайд эмэгтэйчүүд өөртөө таалагдсан нөхрөө сонгож болох шинэ үйлчилгээ бүхий дэлгүүр нээгдэж гэнэ. Дэлгүүрийн үүдэнд нь дараах агуулгатай журмыг өлгөөстэй.

1. Та нөхрүүдийн дэлгүүрээр зөвхөн ганцхан удаа үйлчлүүлэх эрхтэй.
2. Дэлгүүр нь зургаан давхартай бөгөөд давхар ахих тусам тэнд зарагдаж байгаа нөхрүүдийн чанар нь өснө.
3. Таны гарсан давхарт сонгон авахыг хүссэн нөхөр чинь байхгүй байвал дээд давхарт нь гарч болно.
4. Харин доод давхартаа эргэн очихыг хориглоно. Ингээд нөгөө хүүхэн нөхрүүдийн дэлгүүрээр орж амьдралынхаа ханийг сонгон авахаар шийджээ. Yүдэн дээрээс нь заавартай нь танилцаад оров.
1-р давхарт нь «Ажилтай эрчүүд» гэсэн самбар өлгөөтэй байсан тул хүүхэн шууд л хоёрдугаар давхар өөд мацав.
2-р давхарт нь «Ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд» гэсэн самбар өлгөөтэй байв. Гэсэн ч хүүхэн гурав дугаар давхарт гарахаар шийдлээ.
3-р давхарт нь «Ажилтай, хүүхдэд хайртай бөгөөд маш царайлаг эрчүүд» гэсэн самбар байв. Хүүхэн «Пөөх!» гэж дотроо уулга алдсан боловч хүсэлдээ хөтлөгдөнө дөрөвдүгээр давхарт гарлаа.
4-р давхарт нь «Ажилтай, хүүхдэд хайртай, маш царайлаг бөгөөд гэр орны ажилд тусладаг эрчүүд» гэсэн самбар өлгөөтэй байв. -Ёстой итгэмээргүй юм,- гэж хүүхэн уулга алдлаа.- Шууд эндээс нөхөр авчихмаар байх чинь.- гэж хэлсэн атлаа хүүхэн нэг л мэдэхэд 5-р давхарт гараад ирчихсэн байв.
5-р давхарт нь «Ажилтай, хүүхдэд хайртай, маш царайлаг, гэр орны ажилд тусладаг бөгөөд туйлын романтик уяхан сэтгэлтэй эрчүүд» гэсэн самбар өлгөөстэй байв. Yүнийг харсан хүүхэн өөрийн эрхгүй л шууд нөхөр сонгон авахаар шийдсэн ч яаж ийгээд өөрийгөө дийлж зургадугаар давхарт нь гарлаа.
Тэгсэн нь 6-р давхарт нь электрон самбар дээр "Эрхэм хүндэт бүсгүй та энэ давхарт гарч ирсэн манай 54892 дугаартай үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт эрчүүд байдаггүй. Зөвхөн эмэгтэй хүний сэтгэлд нь таарах юм хэзээ ч байдаггүй гэдгийг харуулахын тулд л энэ давхрыг байгуулсан билээ. Таны манай дэлгүүрээр ороод гарах гэж байгаад баярлаж байна" гэсэн бичиг асаалттай байсан гэдэг.

Иймээс бүсгүй минь өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж өөртөө ахадсан зүйлд битгий шунаж байгаарай!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(122.201.18.142)
2013-05-22 15:19:01
царайлаг романтик-ийн оронд эхнэртэй үнэнч гэсэн бол шууд л сонгох байсан ажилтай хүүхдэд хайртай гэр орны ажилд тусалдаг эхнэртэй үнэнч гэхэд л 4 давхар дээр байна тэгээд шууд авлаа 5 адвхарт яахуу цайрлаг романтик гэж нэмэгдэнэ биз
0
0
0
Хариулах