Венесуалийн нэрт топ модель Оглейдис “WBA”-ийн Дэлхийн аварга боксчин болжээ
Венесуаль улс сайхан бүсгүйчүүдээрээ алдартай гэдгийг хүн бүр мэддэг. Мөн
дэлхийн гоо бүсгүйн титмийг хэд хэдэн удаа зүүгээд амжсан билээ. Тэгвэл Венесуалийн
нэрт топ модель Оглейдис “WBA”-ийн Дэлхийн аварга боксчин болжээ.
Аваргыг бүсийг тэрээр тулалдаж биш харин боксын ринген дээр гаргасан
амжилтынхаа хүчээр авсан юм. Венесуалийн загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, 25
настай Суарес одоогийн байдлаар мэргэжлийн ринген дээр 21 тулаан хийснээс 18 ялалтыг авч чаджээ. 
Тэрээр наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан аж. Гэхдээ хоёр
ялагдал хүлээснээрээ тэрээр чансаагаараа өөрийн өрсөлдөгч Хюн Ми Чойгийн дараа
бичигджээ. Харин солонгос боксчин бүсгүй Хюн Ми Чой 57 кг жинд тулалдах
болсоноор түүнд Дэлхийн боксийн холбооноос аваргын бүсийг шилжүүлэх шийдвэр
гаргасан аж. Тэгэхээр Суарес энэ зун аваргын титмээ хамгаалах тулаан хийх ёстой
болж байгаа юм.






