Улсын Драмын Эрдмийн Театр Валентинаар хосууддаа хайрын жүжгээр бэлэг барина
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрмийн Театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншил ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн.

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон энэ сарын 12, 13, 14 15– ний өдрүүдэд гэгээн хайрын Валентиний баярт зориулан Английн алдарт зохиолч Рей Куни “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээ үзэгч түмэндээ өргөн барих аж. Мөн ирсэн хос бүхэнд бэлэгтэй гэдгийг онцолж байна.
Энэхүү жүжиг нь нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн агуулгатай.
Манай нийгэмд гэр бүлийн салалт ихссэн, мөн гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байгаа, энэ нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулаж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдсэн мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан билээ.
Тасалбарын хувьд суудлаасаа шалтгаалан 10,000-35,000 төгрөгний үнэтэй борлуулагддаг. Гэгээн хайрыг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг УДЭТеатрт хүрэлцэн ирээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.