Катя Зол “Fashion me” загварын шоунд оролцоно

Загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан Г.Золцэцэг өвөрмөц төрх, биеэ авч яваа байдлаараа эрхгүй ялгардаг. Залуу хүний эрч хүч, хөдөлмөрч занг үлгэр жишээ харуулж яваа энэ бүсгүй “Katya Zol” брэндийг хүртэл бий болгож дэлхий дахинд өөрийгөө болоод эх орныхоо нэрийг тунхаглаж чадсан. Түүний хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-17-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “International Couture fashion week”-д амжилттай оролцоод ирсэн билээ. Нэгэн үе царай зүс бие хаагаараа тун ч адилхан “Киви”-ийн Укатай хамтран ажиллаж байсан тэрбээр сүүлийн үед SBN телевизээр гарч буй “Modart” загварын шоуны хөтлөгч, шүүгчээр ажиллаж байгаа.

Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохоор зорин ажиллаж буй энэ үед загвар зохион бүтээгч  Катя Зол эх орноо төлөөлөн Олон улсын “Fashion me” загварын шоунд анх удаагаа оролцохоор зэхэж буй аж. Дэлхийн 20 гаруй орны шилдэг загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ толилуулах уг арга хэмжээнд тэрбээр монгол ноолуурыг сурталчилсан 2 коллекц болон жирийн коллекциудаараа оролцох гэж байна.  ГХЯ дэмжин ажиллаж буй уг арга хэмжээнд “Киви” хамтлаг ая дуугаа өргөхийн зэрэгцээ Катя Золын загваруудыг өмсөхөөр болжээ. Уг загварын шоу ирэх 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд  болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.