0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянган төгрөг олгох хуулийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төсөлд :

- Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянга,
- 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр 50 мянга,
- 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая,
- 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Хүүхэдтэй эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлж, дэмжлэг үзүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэсэн. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгоно гэв.
Энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлллээ. Хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийн баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө.Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин
(122.201.23.66)
2017-07-03 17:31:36
Болж л байна чамлахаар чанга атга бид дандаа шуналтайгаар их авах гэх юмаа Даанч улсын данс дундуур ш дээ
0
0
0
Хариулах
Cze
(89.176.206.2)
2017-07-01 05:39:01
Burhan mini 50han myangan tugruguur yaj amidrah bolj bnaa Amijirgaanii dundjaar bodoj ugmuur yum
0
0
0
Хариулах







