Германы Баварийн кино урлагийн дээд шагналийг Б.Үйзэнмаа хүртлээ

Борхүү зураачийн охин Үйзэнмаа Германы Баварийн кино урлагийн дээд шагналийг өсвөр залуу үеийн найруулагч зэрэглэлээр „ Над руу ингэж битгий хар“ киногоороо авлаа. Түүний шагнал авахдаа „ Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй“ гэж хэлсэн жинтэй үг нь германуудыг үнэхээр догдлуулалаа. 

Б. Үйзэнмаа багаасаа Германд улсад амьдарч иржээ. Тэрээр урлагийн гэр бүлээс гаралтай бөгөөд түүний аав зураач, киноны постерийн зургийг нь зурсан байна. Ах Б.Чингүнжав кино найруулагч бөгөөд аялалаар явах, адал явдалд дуртай нэгэн юм. Мөн түүний ээж нь МУГЖ Д.Хүрэлхүүгийн эгч юм.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (103.229.121.226) 2016-01-16 17:37:21
Ямар мундаг хүн бэ Хэлсэн үг нь ямар мундаг гүн гүнзгий утга санаа агуулж байна гээч Үнэхээр л хүнийг үзэн ядахгүй байна гэдэг эрх чөлөөтэй байна гэсэн үг юм даа Миний ойлгосноор бол чи атаархсандаа л хүнийг үзэн ядна Тэгээд тэр хүн чамд нэгэн дайсан болно Мэдээж дайсантай хүн эрх чөлөөтэй байж чадахгүй Мундаг Ер нь бол хүнээс дээшээ юуг ч тавьж болохгүй л гэсэн үг юм даа Мөнгө хөрөнгө гээд ер нь юу ч байсан хүн л дээр нь байх ёстой Хүнийг үгүйсгэдэг хүн зөндөө байдаг Мөнгө хөрөнгөнөөс болж хүний амийг юу ч биш болгодог хүмүүсийг хэлээд байна л даа Ёстой мундаг эмэгтэй байна шүү дэмжиж байна шүү Ийм сайн сайхан мэдээнүүдийг болж өгвөл түлхий оруулж байгаарай Орчин үеийн од гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг бол хэрэггүй шүү Ийм эгэлхэн жирийн хирнээ хийвэл хийсэн шиг юм хийж яваа мянга мянган хүмүүс байгаа шүү Баярлалаа нэг мундаг эмэгтэйг мэдэж авлаа