”Хүүхэд бүхэн хөөрхөн” аян замын тэмдэглэлээс...


2013 оны 06 сарын 01 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр...Энэ өдөр сэтгүүлч миний бие “My Club нийгэмлэгийн залуустай хамт Хүүхэд бүхэн хөөрхөн аянд оролцлоо. Бид хотын захын хороололд амьдардаг, хүнд хэцүү амьдралтай, мөн төв талбай орж баярлах боломжгүй тэдгээр хүүхдүүд дээр очиж хамт дуулж бүжиглэн, бага ч гэсэн урам өгч баярлуулахыг зорьсон  юм. Цугласан залуус  16 баг, 10 чиглэлд хуваагдаж  нийт 420 хүүхдийг баярлуулахаар өглөөний 09:00 минутанд хотын төвөөс хөдөллөө. Залуус бүгд л хүүхдүүд баярлуулна гээд нүүрээ будуулж, дүрд хувирцгаан их л баяртай алхацгаана.




 Миний хувьд 11-р багийн цоглог залуустай нэг баг болсон.

Бид Зүүнсалаад очиж зорьсон айл, хүссэн хүүхдүүдээ олж баярлуулах гэж нилээн хугацаанд хайсны эцэст нэгэн айлд очсон юм. Энэ бол Ганчөдөрийнх...
Түүний эхнэр хэлэхдээ “Манайх өөрийн гэсэн орон гэргүй ахынхаа гэрт амьдардаг, ажилгүй, тэтгэмжийн мөнгөөр л амьдарч байна даа”  хэмээн ярьсан юм. Бодит байдлыг харахад үнэхээр л хэцүү амьдралтай айл гэдэг нь тодорхой болсон. Тиймээс бид түүний охин болон ач охинд нь бэлэг өгч, бяцхан яриа өрнүүлсэн юм. Мөн охин бидэнд авъяасаа үзүүлэн хамт дууллаа.




Хүүхдүүд маань ах эгч нартаа талархан зураг зурж хариу барьсан...


Гэнэтийн бэлэг гайхшралд оруулав...


" Энэ шивээсийг өвөө маань зурж өгсөн" гээд бидэнд харуулж байхдаа их л баяртай харагдсан. Бас тэдний өвөө их сайн зурдаг учираас хөвгүүд ч гэсэн өвөөгөө дуурайгаад мундаг зурдаг юм байна лээ...


Ах, эгч нартаа зураг зурж өгөөд, бэлгээ аваад зогсож байгаа нь...


Залуу хүмүүс амьдралын төлөө зүтгэсээр л...


Бэлэг эзэддээ очсон...

Энэ хоёр охиныг Аззаяа, Ёолк гэдэг. Бяцхан охин Ёолк шинэ жилээр төрсөн учраас түүнийг ингэж нэрлэсэн юм билээ.Бас л авъяаслаг охид...Бидэнд баавгайн бүжиг бас Монгол ардын бүжиг бүжиглэж үзүүлсэн шүү...


Зорьсон айлаа хайж явтал хээр гурван хүүхэд тоглож байгаатай таарлаа. Хүүхдүүд хотын төвд баярлаж байхад харин энэ гурвыг юу хийж байгаа нь бидэнд их сонирхолтой санагдсан юм. Тиймээс тэдэн дээр очиж юу хийж байгааг нь асуухад  "Эгчээ өчигдөр бид нар нэг туулай харсан өнөөдөр барих гэж явна"  гэсэн юм даа. Бас сургуулийнхаа онц сурлагатан хөвгүүд гэсэн шүү. Тэдэнтэй яриа өрнүүлэхэд их хөгжилтэй байсан ба бидэнд "Монгол улсын төрийн дуулал" дуулж хариу барьсан юм...


   “Эхлэл нь сайхан байвал төгсгөл нь ч гэсэн сайхан” байдаг. Бидний явсан ажил эхнээсээ л амжилттай байсан учраас хамгийн сүүлийн бэлгээ  ч гэсэн зөв хүүхэддээ өглөө. Тэр бол /бусад хүүхдүүд ээж аавтайгаа баярлаад явж байхад/ замын хажуугаар нүүрс үүрч явсан 8 настай Түмэнжаргал хүү юм.



Хэдий биендээ томдсон ачаа үүрч яваа ч их сэргэлэн цовоо хүү байсан. Түүний нүүрсийг дөхүүлж өгч, яриа өрнүүлэн сүүлийн бэлгээ өгсөн юм. Харин үүний хариуд тэр бидэнд дуу дуулж,” баярлалаа ах эгч нараа, та нарын ажилд ажилт хүсье” гэж яг л том хүн шиг хариулсан шүү...


Бяцхан хүүхдүүд маань ийм хөөрхөн зурдаг. Бас эдгээр зурагнууд нь их утга учиртай шүү. Тэдний бодлоор:

8 настай Анужин: Би байшинд амьдрахыг хүсдэг.  /Гэрт амьдардаг/
11 настай Буяндэлгэр: Би машинтай болохыг хүсдэг
   ... Гэх мэт хүүхдүүд маань өөр өөрсдийн төсөөллөөр зураг зурсан байлаа
...


Ингээд зорьсон айл, хүссэн хүүхдүүддээ бэлгээ өгч дуусаад манай баг урам зоригоор дүүрэн эргэн ирлээ. Мөн сайны хажуугаар саар гэгчээр баярын өдөр хүүхэдээ баярлуулах биш халамцуу байсан  1нас 3 сартай Баярсүх хүүгийн аав,  амьдралын хүнд хэцүү байдлаа ярин уйлж суугаа Ганчөдөрийн  гэргий... зэрэг хүмүүсийг харан бидний сэтгэл их эмзэглэлээ. Бидний үл мэдэх ямар хэцүү орчинд хүүхдүүд хүмүүжиж буйг нүдээр харахад бодолд олон зүйл эргэлдсэн юм. Юутай ч бид Зүүнсалаа орчмын хэцүү амьдралтай 11 өрхийн 20 хүүхдэд бэлгээ гардуулж, хамт дуулж бүжиглэн, зураг зурж, тэдэнтэй ярилцаж мөн мөрөөдлийг нь сонсон нэгэн өдрийг ухаарал, урам зоригоор дүүрэн өнгөрүүллээ. Хийсэн ажил маань үр дүнтэй байж хүрэх ёстой эзэндээ хүрсэн гэдэгт итгэлтэй байна. 




Монголын үрс бүхэн азжаргалтай байж, сайн хүн болох болтугай!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zolo (202.179.20.138) 2013-06-05 12:27:47
Huurhn yumbeiim hvvhdvvdiig l bayarluulah estoi
Amjilt (202.179.20.179) 2013-06-04 01:53:11
Beleg ezeddee ochjeeamjitl hvsey
Boloroo (202.179.20.179) 2013-06-04 01:51:54
Amjilt sain vils hiijee