Цаатан хүүхдүүд улсаас тэтгэмж авдаг боллоо

Засгийн газраас үндэсний цөөнх гэгддэг цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу энэ сарын 1-нээс тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн байна.

Ингэснээр цаатан иргэн сар бүр 13 мянга 900 төгрөг, 18 хүртэлх насны хүүхэд 65 мянга 450 төгрөгийн тэтгэмж авахаар болж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар Хангайн бүсийн амьжиргааны доод түвшинг 13 мянга 900 төгрөгөөр тогтоосон ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.