“Сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт” төсөл хаалтаа хийлээ

Өнөөдөр Монгол улсын “сувилагч, нийгмийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт” төслийн хаалтын ёслолын ажиллагаа болжээ. Уг төслийг Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сингапур улсын Темасек сан, Наньян Политехникийн их сургууль хамтран хэрэгжүүлсэн юм.
 
2011 онд Эрүүл мэндийн яам, Темасек сангийн санамж бичиг байгуулагдсаны дагуу Сингапурын Наньяны Политехникийн их сургуульд нийт 170 сувилагч, нийгмийн ажилтнуудыг 917 мянган сингапур ам.доллар (1 тэрбум гаруй төгрөг)-ын санхүүжилтээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Харин үүний дагуу сувилахуйн удирдлага, хүүхдийн сувилахуй, яаралтай тусламжийн сувилахуй, мэс заслын сувилахуй, сувилахуйн сургагч багш гэсэн таван мэргэжлээр найман эмнэлгийн 96 сувилагч суралцжээ.

 Тус сургалтад хамрагдсан сувилагч нар өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 1300 гаруй сувилагч нарт сургалт зохион байгуулж, өвчтний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 20 гаруй шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Мөн тусламж, үйлчилгээний стандартуудыг шинэчлэн, сургалтын шинэ хөтөлбөр боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнтэй ажилласан юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bayrlalaa (202.55.191.35) 2013-03-22 20:29:12
ug surgalt ni chanartai saihan surgalt bolson zohion baiguulsan buh humuust talarhaj bn tsaashdaa ih zuil hiine dee