“Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн 8-р сарын 15 хүртэл дэлгэгдэнэ
Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн долдугаар
сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд дэлгэгдэнэ. Зураач гурав дахь бие даасан
үзэсгэлэндээ 25 бүтээлээ дэлгэхээр болжээ. Ж.Болортүвшин “Өдрийн
тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд хүргэж
байсан. Түүнчлэн тэрбээр дотоод, гадаадын 23 хамтарсан үзэсгэлэнд
оролцсоны дотор 2012 оны Шанхайн 9-р Олон Улсын Бенальд шалгаран оролцож
байсан юм.

Зураачийн бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээдэг учраас үзэсгэлэнгүүдээ ийн нэрийджээ. Түүний өмнөх үзэсгэлэнгүүдийн зургууд хувь уран бүтээлчийн онцгой бөгөөд ганцаардмал ертөнцийг голдуу тусгасан шинжтэй байсан бол энэ удаагийн үзэсгэлэнгийн ажлуудын цөөнгүй хэсгээс хувийн амьдралд орсон өөрчлөлт, хөдөлгөөнүүд анзаарагдана. Түүнчлэн түүний Итали, Чехэд өнгөрүүлсэн өдрүүдийн тэмдэглэл ч бий.

Тэрбээр СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн театрын зураачийн ангийг 2003 онд төгсчээ. Мэргэшсэн чиглэлээрээ 2003-2010 онд УДЭТ-д ажиллаж, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Солиотой жүжиг” , “Эхнэрээ зээлээч”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Аюултай туршилт” жүжгийн тайзыг урлажээ. Түүний бүтээлүүд дэх баялаг өгүүлэмж, янз бүрийн бэлгэдлүүд, нарийн ажиллагаа нь театрын зураачийн мэргэжил эзэмшсэнтэй нь ч холбоотой биз.

Түүний “Өдрийн тэмдэглэл”-ийг уншиж, хувь ертөнцийн нь үүдээр шагайхыг хүссэн та бүхнийг MaxMallтөвийн V давхарт орших 976 галерейд урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.