Төрсөн өдрийн мэнд хүргэе МУГЖ Т.Баясгалан!

Өнөөдөр МУГЖ  дуучин Т.Баясгалангийн төрсөн өдөр тохиож байна. Нэгэн үе нийтийн дуучин бүсгүйчүүдийн нүүр царай болж, дуулсан дуу болгон нь хит болж, нийтийн дууны гүнж алдрыг ард түмнээсээ хүртэж явсан эмэгтэй билээ.

Тэрээр дуучин Жавхлантай хоршин дуулж урлагийн гараагаа эхлүүлж байсан. Тухайн үед Жавхлан, Баясгалан гэдэг нэр бараг хэлц үг шиг хэлэгдэж яригдаж байсан цаг саяхан. Дөнгөж 28-хан насандаа
МУГЖ цол хүртэж монголын хамгийн залуу гавъяат эмэгтэй дуучин болж байсан юм.

Харин одоо Т.Баясгалан “сумогийн анхны алтан хараацай,мэхний их дэлгүүр” гэгддэг Кёкүшюзан Батбаяртай  ханилж, хүү охин хоёртой болжээ. Аз жаргалтай энэ сайхан гэр бүлд аз жаргал хүсье.

Мөн уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс
МУГЖ Т.Баясгаландаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе!


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hhghsgh (202.131.230.107) 2013-06-12 15:47:31
ЗХУ болон ОХУ СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна Сертификат МКПЭ при МКС Инкорвуз-XXI Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов документов об образовании и учёных степеней Комиссия при Международном Координационном Совете 3Цээж зураг Доорхи хаягаар холбоо бариарай И-мэйл tamir46yahoocom