Emegteichuud.mn сайт Хэвлэл мэдээллийн салбарын ”Урлагийн их наадам”-д амжилттай оролцлоо

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын удаах өдрийн шалгаруулалт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Өчигдөр болсон тус наадмын "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ"-ний төрлүүдийн шилдгүүд тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын батламж, эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтонд оролцох эрхийн эзэд болцгоолоо.

Манай Emegteichuud.mn сайт уг наадамд баг хамт олноороо идэвхтэй оролцож өнөөдөр болох Гала тоглолтонд оролцон цомын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Наадмын бүжгийн төрөл болон дууны төрөлд олон телевиз, сонин сэтгүүл, сайт оролцсон юм. Харин манай сайтын сэтгүүлч Г.Сувд-Эрдэнэ бүжгийн төрөлд маш амжилттай оролцон шилдэг болохоо баталлаа.

Ингээд төрлүүдийн шилдгүүдийг хүргэж байна.

Багийн мэндчилгээний төрөлд:

Тэргүүн байр- “Айст Монголиа” телевизийн хамт олон
Дэд байр- “Зар мэдээ” сонин хамт олон
Гуравдугаар байр– “Хэнтийн мэдээ” сонин хамт олон

Бүжгийн төрөлд:

Тэргүүн байр-  “Тэнгэрлэг Fm-103.6”-ын Ц.Эрдэнэ-Очир
Дэд байр- “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч Г.Сувд-Эрдэнэ
Гуравдугаар байр- “Айст Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг
Тусгай байр-“Айст монголиа”  телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн 

Дууны төрөлд:
Тэргүүн байр- МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор
Дэд байр- "ETV" телевизийн дууны найруулагч  Ж.Бурмаа
Гуравдугаар байр-“Business focus” сэтгүүлийн сэтгүүч  М.Мөнгөншагай
Тусгай байр- Newsportal.mn сайтын ахлах менежер А.Бямбабаатар
Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа нар тодорлоо.

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, "MGL MEDIA GROUP", санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, дэмжигч байгууллагаар "Дархан Нэхий" ХК, "Нийслэлийн Улаанбаатар чуулга", "Мөнгөн ганзай" ХХК нар ажиллаж байгаа юм.

Харин наадмын эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнөөдөр 19:00-цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох бөгөөд гала тоглолтонд урилгаар Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг,  Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох ажээ.

Emegteichuud.mn сайтын урлагийн тоглолтын хэсгээс

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ari (202.179.20.245) 2013-10-28 18:49:42
Bayar hurgeyee goe site shuu
unshigch (202.179.20.245) 2013-10-28 12:47:35
wow tanai hamt olon ih zaluu humuus bololtoi bayr hurgie bidend mash olon saihan medeelel hurgedegt bayrlalaa tsaashdiin ajild n amjilt husie