Бетти Конвери 90 насны ойгоо 365 м өндөрт тэмдэглэжээ
Канад эмэгтэй Бетти Конвери 90 насны ойгоо Торонто хотын “CN Tower”
тэнгэр баганадсан барилгын 365 м өндөрт гарч тэмдэглэсэн байна. Бетти
Конверийн хүүхдүүд ээжийгээ ийм аюултай тоглоомоор төрсөн өдрөө
тэмдэглэхийг эсэргүүцсэн аж. Гэвч ач хөвгүүд нь эмээгээ дэмжсэн байна.
Бүх хүүхдүүд нь Бетти Конверийг 365 м өндөрт агаарт аялахыг гаднаас нь
ажиглаж байжээ. Харин 90 нас хүрсэн эмээ энэ аялалд үнэхээр сэтгэл өндөр
байсан бөгөөд үхэхээсээ хийж үзэх ёстой зүйлийн нэг байсан гэж хэлсэн
байна. Зоригтой эмээ 91 насны ойгоо далайн гүнд шумбаж тэмдэглэхээр
төлөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






