Мөнхийн залуу Кристи Бринкли
Та түүнийг хэдэн настай гэж бодож байна? 25, 30 магадгүй 40 настай гэж
бодсон бол та эндүүрчээ. Түүнийг Кристи Бринкли гэдэг бөгөөд тэрээр энэ жил 61
нас хүрч байна. Тэр одоог хүртэл усны хувцастай, өөрийн сайхан биеэ гайхуулсан
зургуудыг олон сэтгүүлд зориулан авахуулдаг байна.
Хоёр жилийн өмнө 60 настай байсан Кристи “People” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа “Би амьдралынхаа оргил үед 60 настайдаа ирсэндээ баяртай байна” хэмээжээ. Хүн бүр энэ насан дээр түүн шиг эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй байж болох юм.
1973 онд гэрэл зурагчин Эррол Соер парис дахь ажлын байран дээр нэгэн
үзэсгэлэнтэй бүсгүйг олж харжээ. Энэ нь Кристи байсан бөгөөд тэрээр Францад
сургуулиа төгсөхөөр америкаас ирсэн байсан юм. Соер Кристигийн хэд хэдэн
зургийг дарж “Элит” загварын агентлагийн эзэн Жон Касабланкад үзүүлсэн байна.
Ингэснээр хөөрхөн Кристигийн загвар өмсөгчийн эхэлсэн түүхтэй.

Эдгээр жилүүдэд Кристи Vogue, Glamour, Rolling Stone зэрэг алдар нэртэй 500 гаруй нүүрийг чимсэн ба 1980-аад
оны дундуур загварын түүхэн дэх хамгийн урт хугацаатай гэрээ буюу Cover
girl брендтэй 20 жилийн гэрээ хийсэн
модель болжээ.

Мөн Кристи дан ганц загвар өмсөгч ч биш юм. Тэрээр загвар зохион бүтээгч, дуучин, гэрэл зурагчин ажээ. Кристи гурван хүүхдийн ээж бөгөөд төрсний дараа, жирэмсэн байхдаа ч үргэлж өөртөө анхаарал тавьж эргээд үзэсгэлэнтэй байдалдаа орж чаддаг байсан. Түүний үс үргэлж маш сайхан харагддаг байсан бөгөөд хэзээ ч хиймэл үс зүүж байгаагүй нэгэн юм.
Кристи Бринклигийн амьдралын дүрэм
Насныхаа талаар бүү бод. Кристи сэтгүүлчдэд “Биологийн насжилт миний дотоодтой ямар ч хамаагүй” хэмээн хэлжээ. Миний хувьд энэ бол ердөө л тоо. Цаг хугацаа гэдэг миний сүнслэг байдал, эрч хүчийг хязгаарлаж чадахгүй гэдгийг би мэдэрдэг.
Чи үнэхээр л хүссэн бол бүтээж чадна. 13 жилийн өмнөөс Кристи цагаан хоолтон болсон. Тэр өдөр бүр жимс, хүнсний ногоо л иддэг байна. Энэ нь түүний амжилттай байгаагийн нууц гэж тэрээр фенүүддээ хэлсэн байна.
Янз бүрийн хэмжээтэй хувцас бүү нэг дор байлга. Кристи нэг удаа өөрийнх нь жин маш их хэлбэлздэг болсон үед ярилцлага өгч байжээ. Хэтэрхий их хэмжээгээр паста болон амттан идэх хэрэггүй. Одоо ч миний шүүгээнд 40-44 хэмжээтэй жийнс байдаг.
Спорт – мөнхийн залуу нас
Спорт гэдэг физикийн бүх үйл хөдлөл юм. Идэвхитэй хөдөлгөөн өөрийн эрхгүй чамд залуу байна гэдгийг мэдрүүлдэг. Спортоор хичээллэснээр чи удалгүй өөрийн ажилдаа идэвхи, зүтгэлтэй болж ямар ч зүйлийг хийж чадна гэдэг итгэлээр дүүрэн байна.
Статусын дагуу хувцасла
Хувцаслалтыг хэтрүүлэх хэрэггүй. Жишээлбэл “насанд хүрсэн 3 хүүхэдтэй эмэгтэй бикини өмсөөгүй байвал энэ нь тэрээр өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг биш юм. Хэрвээ би олон нийтийн далайн эрэг дээр ганцаараа амарч яваа бол мэдээж бикини өмсөнө. Харин хүүхдүүдтэйгээ бол үгүй. Учир нь хүүхдүүд бикини өмссөн хөгшин эмэгтэйтэй байхыг хүсэхгүй шүү дээ”

Хүүхдүүдээ хайрла
Толгой өндийх завгүй их ажилтай байсан ч Кристи хамгийн нэг дүгээрт өөрийнхөө хүүхдүүдийг л тавьдаг. “Би хүүхдүүдээ өөрсөддөө хариуцлага хүлээх чадвартай болгохыг хичээсэн. Би тэдэнтэйгээ хамт байх нь боломжтой бүхнээр тэдэнд тусалж чадна гэдэгт итгэдэг”







