Ким Кардашьян нярайлж охинтой боллоо

Хэзээ ямагт олны анхааралд байдаг телевизийн од Ким Кардашьян өчигдөр Лос-Анжелес хотын "Cedars-Sinai" эмнэлэгт амаржиж, охинтой болжээ. Ким Кардашьян төрөх ёстой хугацаанаасаа таван долоо хоногийн өмнө төрсөн байна. Харин эх, охин хоёрын бие маш сайн байгаа тухай СNN агентлаг мэдээлжээ.

Кардашьян охиноо 32 настайдаа төрүүлж байгаа аж. Харин түүнийг төрөхөд охины эцэг Рэппер Канье Уэст хамт байсан аж.
Сонирхуулахад Ким Кардашьян төрөхөөсөө хэдэн долоо хоногийн өмнө "Би өөрийн гоо үзэсгэлэнгээ илүү удаан хадгалахын тулд хүүхдээ төрүүлээд төрөөд эхсээ иднэ" гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч түүний эхсээ идсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Уг нь тэрбээр энэ асуудалд ихэд нухацтай хандаж, Америкийн нэгэн алдартай эмнэлэгт ирж, хэрхэн эхсээ идэх талаар зөвлөгөө авсан гэнэ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.