Зургаан настнуудын бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ

5

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ.

Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэнэ. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй юм байна. Сургуулийн өмнөх боловсролд 92900 хүүхэд суралцаж байгаагаас бэлтгэл бүлгийг 22292 хүүхэд төгсчээ. 2016-2017 оны нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27629 хүүхэд элсэх судалгаа гарсан байна.

О.Сайхан

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН (139.5.218.174) 2016-08-15 16:26:44
ЗӨВ ШҮҮ