Ситеки хотод олон нийтийн газар үнсэлцэхийг хоригложээ
Свазилендийн Ситеки хот хүйсээ гаргаж, богино юбки өмссөн эмэгтэйчүүдийг 2012 оноос шийтгэдэг болсон билээ. Тэгвэл хотын захиргаанаас саяхан бас нэгэн сонирхолтой гэмээр шийдвэр гаргажээ.

Энэ нь хүмүүсийг олон нийтийн газар үнсэлцэхийг хориглосон шийдвэр юм байна. Тус хотын нарийн бичгийн дарга Мандиле Ниниса "Олон нийтийн газар үнсэлцэх нь байж боломгүй, зохисгүй үйлдэл. Энэ үйлдэл манай шашин болон үндэсний уламжлалт ёс заншилд харш, огт тохирохгүй зүйл" хэмээн хэлжээ.

Хэрвээ хосууд олон нийтийн газар үнсэлцвэл 12 доллараар торгуулах гэнэ. Харин Ситекид хосууд олны дунд зөвхөн тэврэлдэж л болох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.