Бүсгүйчүүдээ тодорхойлолт авах гэж оочерлох хэрэгггүй боллоо
ТҮЦ цахим машины нээлтийн ёслол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг Хөтөлийн автобусны буудлын хажууд болсон бөгөөд уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Төрийн үйлчилгээг түмэн олонд чирэгдэлгүй хүргэе гэдэг зорилт хэрэгжиж эхэллээ. Хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл гэх мэт лавлагааг авахын тулд бөөн чирэгдэл болдог байсныг өөрчилж байна. Цаашид төрийн үйлчилгээний цахим машиныг бүх аймагт суурилуулна. Үүний эхлэлийг одоо хийж байна. Энэ намартаа багтаад 200 орчим машиныг бүх аймгийн төвд суурилуулна” гэв.

Бидэнд төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхний лав¬лагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт гэх мэт олон төрлийн лавлагаа мэдээллийг төрийн үйлчилгээний байгууллагуудаас авах шаардлага үргэлж гардаг. Тэр болгонд хороо, дүүргийн захиргаанаас эхлээд олон албан газрын үүд сахиж, дарга нарын гар харан цаг, мөнгөө зарж байдаг. Тэгвэл өчигдрөөс эхлэн иргэд төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Ингэснээр иргэд төрийн олон байгууллагаар орж хэдэн өдөр алдах шаардлагагүй болж гэрийнхээ гаднах ТҮЦ машинаас бүхий л төрлийн үйлчилгээг хоёрхон минутын дотор авах болж байгаа аж. Тухайлбал танд оршин суугаа хаягийн тодорхойлолт хэрэгтэй болсон бол уг машинд иргэний цахим үнэмлэхний чип, долоовор хурууныхаа хээг уншуулснаар үнэт цаасан дээр хэвлэгдсэн тодорхойлолтоо авч болох бөгөөд энэ нь хаана ч хүчин төгөлдөр байх гэнэ. Ер нь уг машинаас тодорхойлолт, лавлагаа авахын тулд цахим үнэмлэх тань байхад хангалттай юм. Иргэний цахим үнэмлэх маань ингэж ид шидээ харуулах боллоо.

Одоогийн байдлаар уг машинаас иргэний бүртгэлийн зургаан төр¬лийн лавлагаа, татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагааг авахаас гадна цахилгааны төлбөр, сонин захиалга, утасны төлбөр, кабелийн телевизийн төлбөрөө ч энэ машинаар дамжуулан төлөх боломжтой боллоо. Жишээлбэл та ТҮЦ машинаар дамжуулан сонин захиалах болбол өөрийн регистрийн дугаар оруулан хэвлэл захиалгын мөнгөө уг машинд хийхэд сониныг хаягаар тань хүргэх юм.

Цаашид уг машинаас иргэд төрийн бүх төрлийн үйлчилгээ, албан байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой болгохын тулд ажиллаж байгаа гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрөөс эхлэн 17 ширхэг ТҮЦ машин ажиллаж эхэлсэн бөгөөд 230-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Түүнчлэн иргэд уг машинаар дамжуулан төрийн байгууллагуудад өргөдөл гомдлоо хүргэх боломж байна. Та өөрийн өргөдөл, хүсэлтээ барин төрийн аль нэг байгууллагын үүд сахин суухын оронд ТҮЦ машины сканераар уншуулан харьяа байгууллага руу нь илгээж болох гэнэ. Ийнхүү мэдээллийн бүхэл бүтэн сүлжээг өөртөө багтаасан цахим машин ашиглалтад орж иргэдэд олон үйлчилгээг үзүүлэх боллоо. Уг машины программыг монгол хүмүүс зохиосон бөгөөд загварыг нь ч монголчууд хийснээрээ онцлогтой аж.

“ТҮЦ машин”-ы байршлуудыг танилцуулж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
-14-р хороо,Хос худалдааны төв /Сандэй плазагийн эсрэг талд/
-18-р хороо, Офицеруудын ордон
-23-р хороо, Хужирбулан /Дэл¬гүүр, үйлчилгээний газар/
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
-7-р хороо,Төв вокзал
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
-20-р хороо,Орбитын эцэс /Дэл¬гүүр, үйлчилгээний газар/
-11-р хороо,Хөтөлийн буудал /Дэлгүүр, үйлчилгээний газар/
-16-р хороо, 32-ын буудал, Миний дэлгүүр
-31 -р хороо,СХД-ийн 31-р хорооны байр
СҮХБААТАР ДҮҮРЭГ
-12-р хороо,32-ын тойрог, Номин худалдааны төв
-Мэдээлэл технологийн үндэс¬ний парк
-1-р хороо,Төв шуудан
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
-2-р хороо, Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв
-10-р хороо,Чингис хаан ОУНО-ны буудал
-8-р хороо,Яармагийн дэнж /Дэлгүүр, үйлчилгээний газар/
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
-11 -р хороо, 17-ын дэлгүүр
-4-р хороо,Тэнгис кино театрт байрлуулжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.