Эмэгтэйчүүд бүх номын 68%-ийг худалдан авдаг байна
Номны тухай сонирхолтой мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
- Эвшээж байгаа тухай уншихад уншиж байгаа хүн өөрөө эвшээж эхэлдэг гэнэ.
- Урьд нь номын санд номнуудыг гинжээр холбон тавиур дээр тавьдаг байжээ. Магадгүй номын хулгай их байсан байх.

- Ном хулгайлдаг хүнийг библиоклептоман гэдэг. Хамгийн зартай хулгайчдын нэг нь Стивен Блумберг гэдэг хүн бөгөөд тэр 268 номын сангаас 23 мянга гаруй ном хулгайлжээ. Тэр барагцаалвал 20 сая доллараар үнэлэгдэх цуглуулгаа бүрдүүлэхийн тулд номын санд салхивчийн систем болон тэр ч байтугай цахилгаан шатны хөндийгөөр дамжин орох зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг байжээ.
- Америкийн Йелийн их сургуулийн судалгаагаар, гуравдугаар ангидаа муу уншдаг сурагчдын дөрөвний гурав нь дунд сургуульд мөн тийм хэвээрээ байдаг аж.
- Нэг роман бичихэд дунджаар 475 орчим цаг ордог байна.

- Бичиг үсэг муу мэдэх нь цалин аваагүй, ашиг орлогоо алдсан, бүтээмж буурсан зэрэг хэлбэрээр бизнес болон татвар төлөгчдөд жил бүр 20 тэрбум ам. долларын хохирол учруулдаг гэж үздэг байна.
- Олонх уншигч 18 дахь хуудсанаас унших сонирхолгүй болдог байна.
- Өнөөдөр худалдаж байгаа бүх номын талыг нь 45-аас дээш насны хүмүүс худалдаж авдаг байна.
- Хүүхдийг уншиж сургах хамгийн тохиромжтой нас бол 4-6 нас байдгийг судалгаа харуулж байна. 6-7 наснаас хойш уншиж сурах хэцүү гэнэ.
- Уран зохиолын ном тогтмол уншдаг насанд хүрсэн хүмүүс сайн дурын юмуу буяны ажлыг хоёр хагас дахин илүү эрхэлж, спортын арга хэмжээнд нэг хагас дахин их оролцох хандлагатай байдгийг АНУ-д явуулсан судалгаа харуулжээ.
- Эмэгтэйчүүд бүх номын 68%-ийг худалдан авдаг байна.
- “Номын өт” гэдэг нэр томъёо номын нугасны хэсгээр хооллодог өчүүхэн жижиг шавьжнаас үүсчээ.
- 2007 оны есдүгээр сарын 13-22-нд Уругвай улсын Пайсанд хотын худалдааны “Мас” төвд олон хүн хамгийн удаан буюу 224 цагийн турш номыг чанга дуугаар уншиж, сүүлд нь зургаан хүн үлджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.