Дуучин Ану “Fashion Asia-2013” наадамд өрсөлдөж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын AFMA сангаас жил бүр зохион байгуулдаг “Fashion Asia-2013” наадмын азийн хамгийн загварлаг дуучны номинацид манай улсаас дуучин Ану өрсөлдөж байна.

Тус номинацид зургаан орны дуучин нэр дэвшсэнээс сүүлчийн шатанд Монгол, Камбож, Шри Ланка, Тайванийн дуучид тунан үлджээ. Түүнээс гадна загварлаг нүүр будагч номинацид О.Наранбилэг, загварлаг дизайнер номинацид Г.Цас, загварлаг засал чимэглэлчин номинацид Б.Номундарь, загварлаг гэрэл зурагчин номинацид н.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.