Ертөнцийг 180 градус эргүүлж хардаг эмэгтэй

Серби улсын 28 настай Божена Данилович гэх эмэгтэй ертөнцийг тонгоргож хардаг гэнэ. Түүний тархи хосгүй чадвартай тул бүгдийг эсрэгээр нь хардаг байна. Түүний хувьд газар дээд талд нь, харин тэнгэр хөл доор нь байгаа мэт санагддаг гэнэ.

Божена нь хотын захиргаанд ажилладаг. Ямар нэг бичиг баримт, албан бичгийг уншихын тулд түүнийгээ 180 градус эргүүлэх шаардлага гардаг бөгөөд компютерийн дэлгэцийг ч мөн адил эргүүлж хардаг юм.

Тэрээр хэлэхдээ "Хөндлөнгөөс харахад хачин санагдах байх л даа, харин миний хувьд бол ердийн зүйл. Би төрөлхийн ийм, ертөнцийг ингэж л хардаг" хэмээн бүсгүй ярьж сууна. Харвардын их сургууль болон Массачусетийн технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд, энэ эмэгтэйг "Орон зайн баримжааны согогтой" гэсэн дүгнэлт хийсэн байна.

Түүний нүд дүр зургийг зүв зүгээр хүлээж авч байхад харин тархи нь эргүүлчихдэг. Юунаас болоод ингэдгийг эрдэмтэд одоохондоо мэдэхгүй байгаа юм. Тэд зөвхөн, тархины яг аль хэсэг ийнхүү эргүүлээд байдгийг олж мэджээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.