”БИД ХҮҮХЭЛДЭЙ БИШ!!!” 2500 ОХИД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БҮЖИГЛЭНЭ.
Бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!” кампанит ажлыг Гүнж Төв, Хөөрхөн Зүрхнүүдийн Аян хамтран Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өрнүүлж байна. Уг кампанит ажил Хүний эрх өдөр буюу 2013 оны 12-р сарын 10-наас 2014 оны 3-р сарын 8-нд буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг хүртэл зохион байгуулагдлаа.

“Охид хүчирхийллийн бай биш!!!” кампанит ажлын хаалт болгож Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Газар болон Улаанбаатар Чуулгатай хамтран 2014 оны 3 дугаар сарын 8-ний өдөр буюу Эмэгтэйчүүдйин эрхийг хамгаалах олон улсын өдөр “Чингис”-ийн талбайд 12 цагаас 42 сургуулийн 2500 охид "БИД ХҮҮХЭЛДЭЙ БИШ" тэмцлийн бүжгээр эрхийнхээ төлөө нэгдэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






