Саудын Араб эмэгтэйчүүд жолоо барих эрхийнхээ төлөө тэмцэж байна

Саудын Арабын Дотоод хэргийн яамнаас эмэгтэй жолооч нарыг хууль ёсоо тохуурхахгүй байхыг сануулжээ. Тус улсын эмэгтэйчүүд жолоо барих эрхийнхээ төлөө олноороо нэгэн зэрэг машин барьж эсэргүүцлээ илэрхийлэх гэнэ. Харин эрх баригчид эмэгтэйчүүдийн жолоо барихыг хориглосон хуулийг эсэргүүцсэн хэн боловч ял шийтгэл хүлээнэ гэсэн мэдэгдэл хийжээ.



Саудын араб эмэгтэйчүүд эрчүүдийн адил жолооны ард суух эрхээ олж авахын тулд өнөөдөр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар хуулиа өөрчлөхийг уриалсан өргөх бичигт 17 мянган бүсгүй гарын үсгээ зуржээ.  


Саудын Арабын эрх баригчдын хувьд энэ хоригийг бүрмөсөн цуцлах эсэх асуудлаар хоёр өөр байр суурьтай байгаа учир өдий хүртэл шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм байна.
Түүнчлэн Араб эмэгтэйчүүд жолоо барих эрхийнхээ төлөө 1990 оноос хойш тэмцэж байгаа. Гэвч тэмцлээсээ болоод ажлаасаа халагдах, баригдаж хоригдох гэх мэт саад бэрхшээлтэй тулгарсаар байгаа ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.