Х.Баярмаа: Би жүжгийн зохиол орчуулдаг. Одоо гурав дахь жүжгийн зохиолоо орчуулах ажилдаа ороод байна
Эх орныхоо нэрийг гарган “Дэлхийн мисс 2012" наадамд амжилттай оролцсон Хүсэлбаатарын Баярмаа нь удам дамжсан жүжигчин нэгэн. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр “Шилдэг өнгө" продакшины
жүжигчнээр ажилладаг бөгөөд тус продакшины “Амьдрал өөрөө хичээл”,
“Алтаар гулгисан Монгол” зэрэг жүжгүүдэд гол болоод туслах дүрүүдийг
амжилттай бүтээсэн авьяаслаг жүжигчин юм.

Түүний аав Хүсэлбаатар “Шилдэг өнгө” продакшины ерөнхий найруулагч, ээж нь жүжигчин С.Өлзийхүү билээ. Залуу жүжигчин X.Баярмаатай харилцуурын цаанаас холбогдлоо.
Байна уу. Сайн байна уу?
Сайн. Сайн байна уу.
Уран бүтээл арвин уу. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уран бүтээлийн олз омог их байна. “Өнгөт инээд” хамтлаг шинэчлэгдэж “Шилдэг өнгө” продакшин болж уран бүтээлээ хийж байгаа. Удахгүй манай продакшин “Найзууд” хэмээх олон ангит киног бүтээх гэж байна. Энэ зун кино зураг авалтандаа орно.

Кино зургийг хаагуур авах төлөвлөгөөтэй байна вэ?
Хот дотор болон шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутгаар явж авна.
Энэ зун “Шилдэг Өнгө” продакшин тоглолт хийх үү?
Үгүй. Намраас хошин урлагийн тоглолтоо хийж эхэлнэ. Энэ зун бэлтгэл ажлаа хангах төлөвлөгөөтэй байгаа.
Энэ зуны төлөвлөгөөнөөс сонирхуулбал?
Олон ангит кино болон намрын тоглолтынхоо бэлтгэл ажлыг хийнэ.

Та хувь хүн талаасаа ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Миний хувьд зүгээр суухгүй, аль болох зав зайгаараа ажиллаж байхыг хичээдэг. Би жүжгийн зохиол орчуулдаг. Одоо гурав дахь жүжгийн зохиолоо орчуулах ажилдаа ороод байна.
Та “SBN” телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг. Энэ нэвтрүүлгийнхээ талаар?
SBN телевизтэй гэрээ хийж “Монголын өглөө" нэвтрүүлгийг хоёр сараас эхлэн хөтөлж байна. Гэхдээ ирэх сард гэрээ дуусна.
“Шилдэг Өнгө“ продакшн залуу жүжигчдээр хүч нэмэн ажиллаж байгаа гэсэн. Хичнээн залуу уран бүтээлчид байгаа вэ?
Залуу уран бүтээлчид 20 гаруй байна. Голдуу надтай хамт төгссөн жүжигчид орсон.

Удахгүй наадам болох гэж байна. Наадмаар яаж баярлах гэж байна?
Наадмаар гэр бүлээрээ цэнгэлдэх хүрээлэн орох байх. Эсвэл гэртээ хуушуураа хийж идээд зурагтаар наадмаа үзнэ. Магадгүй хамаатан садангаараа цуглараад салхинд гарч баярлах байх.
Нийт уншигчиддаа хандаж юу хэлмээр байна?
Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай. “Шилдэг өнгө“ продакшн удахгүй шинэ уран бүтээлтэйгээр та бүхэнтэйгээ уулзах болно.
Бидэнтэй холбогдож уран бүтээлийнхээ талаар ярилцанд баярлалаа. Танд болон танай хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье.
Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
unshigch
(202.179.8.146)
2013-07-01 13:16:24
saya buten saind garsan hutulburiig ni hatit harsaan Yamar huvtsas umschihsaun baivaa kkkkkkkk bas yasan buduun ovortoi haragdav aa yaj eh ornoo tuluuluh temtseend yamar ariin haalgaar orj tiishee yavav aa umnuus ni ichij uhmeer
0
0
0
Хариулах