Үрчлээнд ялагдахгүй
Бүсгүйчүүд биднийг 30 наснаас хойш сүүдэр мэт дагадаг таагүй зүйлүүдийн нэг нь яахын аргагүй нүүрний үрчлээс. Харин энэ асуудлаа хялбархан шийдэх боломж бидэнд бий болжээ. Орчин үеийн гоо заслын эмч нарын бүтээсэн үрчлээний эсрэг тариа “Ботокс” гэж юу болох, түүний эерэг ба сөрөг талыг бүсгүйчүүддээ таниулах зорилгоор арьс гоо заслын эмч С.Отгонжаргалтай ярилцлаа.
-Гуч гарсан бүсгүйчүүдийн маань сэтгэлийн өвчин болсон нүүрний үрчлээс яагаад бий болдог юм бэ?
-Нүүрний булчингийн байнгын хөдөлгөөний улмаас булчин чангарч арьс үрчийн үрчлээ зураасууд үүсдэг. Ийм динамик үрчлээс үүсгэхэд булчингийн үйл ажиллагаа чухал. Эдгээр булчингуудад дух өргөгч булчин, нүдний эргэн тойрон булчин, хөмсөг өргөгч, хөдөлгөгч булчин тухайн булчингуудын хэт агшилтаас духны хөндлөн зураас, нүдний эргэн тойрон дахь гадна өнцөгт цацраг маягийн үрчлээнүүд хоёр хөмсөгний хоорондын зураас үрчлээнүүд бий болж хүний царай төрхийг хөгширсэн мэт, эсвэл хөмсөгөө зангидсан ширүүн төрхтэй болгож харагдуулдаг юм.
-Тэгвэл ботоксыг хэрэглэснээр бидэнд ямар үр дүн гарах вэ?
- Ботокс тарианы үрчлээний эсрэг үйлдэл нь эдгээр булчингуудын мэдрэл, булчингийн холбоосын пресинансийн нейроноос ялгарах ацетилхолинд хориг үүсгэснээр булчин сулрах, тайвширах, тэнийх үйлдэл үзүүлж эхэлдэг.
Өнөөдөр ботоксоор нүүрний үрчлээг эмчлэх нь АНУ-ын номер нэг мэс заслын бус арга гэж үздэг бөгөөд гоо сайхны зориулалтаар ботоксыг 65 ба түүнээс доош насны хүмүүсийн хөмсөг хоорондын гүн босоо шугамуудын харагдах байдлыг түр хугацаагаар сайжруулах зориулалтаар FDA-с 2002 онд баталгаажсан байдаг. Энэ батламж нь зөвхөн хөмсөг хоорондын босоо шугамыг эмчлэхийг зөвлөсөн байдаг ч олон тооны тайлан илтгэлүүдэд нүдний гадна өнцгийн цацраг үрчлээ, духны хөндлөн үрчлээ зэргийг эмчлэхэд үр дүнтэй.
-Ботокс гэж юу вэ?
-Лабараторийн нөхцөлд грамм эерэг, агааргүйтэн Clostridium botulinum гэх микроорганизмаас гарган авсан цэвэршүүлсэн уураг бөгөөд тухайн хэсгийн булчин сулруулах үйлчилгээтэй нүүрний үрчлээ арилгадаг, тэнийлгэгч, залуужуулах бэлдмэл юм.
Хүний амьдралын явцад ялангуяа 30-40 насанд арьсны нөхөн төлжих хамгаалах үйл ажиллагаа тодорхой хувиар буурч, арьсны үндсэн давхрага болох дермийн уургийн нэгдлүүд түүн дотроо коллаген, уян ширхэгийн синтез болон тоо хэмжээ бүтцийн хувьд өөрчлөлтөнд орж диалуроны хүчлийн хэмжээ багассанаар арьсны уян чанар, чийглэг байдал багасдаг. Иймээс арьс хуурайшин жижиг үрчлээ зураасууд үүсэж эхэлдэг. Мөн хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл нь баярлах гомдох, уурлах, инээх зэрэг нь хамгийн түрүүнд нүүрний хувирлаар илэрхийлэгддэг. Энэ бүхнийг нь Ботокс шийдэж өгдөг.
-Энэ тариаг хэдэн удаа хийлгэх ёстой байдаг юм бэ?
Давтамжийн хэлбэлзэл үрчлээний өнгөц болоод гүнээс шалтгаалж 4-6 сарын зайтайгаар 5-6 удаа хийлгэх шаардлагатай байдаг.
-Сөрөг нөлөөлөл байгаа юу?
-Хэсэг газрын булчинг сулруулах зорилгоор хэсэг газарт тарьдаг учраас, нөгөө талаас гоо сайхны зориулалтаар бага тунгаар хийдэг тул бие организмыг хордуулах болон бусад гаж нөлөө илрэх нь ховор. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хийхийг хориглоно.
- Тариа хийлгэсний дараа юу анхаарах ёстой вэ?
-Тариаг хийлгэхээс өмнө, хийлгэсний дараа 14 хоногт антибиотек, ялангуяа макролидийн бүлгийн бэлдмэлийг хэрэглэхгүй байх. Тариа хийлгэсний дараа 7 хоногт нүүрэнд массаж хийлгэхгүй байх, саунд орохгүй байх хэрэгтэй.
- Emegteichuud.mn сайтын уншигч бүсгүйчүүдэд үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Уншигч бүсгүй та арьс болоод, ботоксын талаар С.Отгонжаргал эмчээс зөвлөгөө авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.
И-мэйл хаяг: Otgonsandui@yahoo.com
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





