Жүжигчин О.Долгор мэргэжлээ сольж, цагдаа болсон уу?

Амаржсанаасаа хойш уран бүтээлийн олз омог ихтэй байгаа СТА залуу жүжигчин О.Долгор мэргэжлээ сольж, цагдаа болжээ. Цагдаагийн ажил мэргэжлийн онцлогийг бодитоор нь олон нийтэд хүргэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, Монголын гэрэл зургийн түүхийг цагдаагийн алба хаагчдын сэдэвт зургаар баяжуулах зорилгоор “Амрыг эрье”  гэрэл зургийн уралдаан зарлаад байгаа билээ.



“Эрчүүдийн арми” болсон цагдаагийн байгууллагынхан дунд эмэгтэйчүүд орох болсон нь саяхнаас. Хүчний гэх тодотголтой эл байгууллагын чимэг болсон эмэгтэй цагдаагийн дүрд хувирсан  залуу жүжигчин О.Долгор гэрэл зурагчдын дуранд өртжээ.






Энэ оны залуусын хүсэмжит бүсгүйгээр тодроод байгаа СТА Жүжигчин О.Долгорт цагдаагийн дүрэмт хувцас үнэхээр сайхан зохижээ. СТА залуу жүжигчин
О.Долгортоо уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс ажлын өндөр  амжилт хүсье.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.