ОУХМ Б.Номин алтан медаль хүртлээ

Өнгөрсөн баасан, бямба гаригт ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ.

ОХУ-ын бүрэлдэхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бөхчүүд, мөн АНУ, Беларусь, БНХАУ, Казакстан, Киргистан, Монгол, Тажикистан, Украин зэрэг гадаадын найман орны 180 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын тамирчдын тухайд ОХУ-ын Красноярск хотноо тус улсын бөхчүүдтэй 14 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж, залгуулаад дээрх тэмцээнд зодогложээ.
Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 72 кг-д Гавьяат тамирчин О.Бурмаа нар аваргын алтан медаль хүртсэн байна.  
Мөн энэ тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат 4 дэх, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, Г.Мандахнаран, Ш.Түмэнцэцэг нар хоёр дахь медалиа авч олон улсын хэмжээний мастер Б.Номин алтан медаль хүртлээ.


                                                              ЭМЭГТЭЙ:

48 кг:
1.    Любовь Евгеньевна Кузьмина /ОХУ-ын Буриад улс, УАШТ-ний хүрэл медальт/
2.    Цогтбазарын Энхжаргал /”Замчин” клуб, ДАШТ-ний хүрэл медальт, Азийн хошой аварга/
3.    Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/
Елена Вострикова /ОХУ-ын Красноярск муж, УАШТ-ний хүрэл медальт/
55 кг:
1.    Марина Александровна Вильмова /ОХУ-ын Буриад улс, улсынхошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
2.    Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
3.    Ульяна Тукуренова /ОХУ-ын Буриад улс/
Ирина Игоревна Ологонова /ОХУ-ын Буриад улс, ОХУ-ын аварга/
63 кг:
1.    Наталья Витальевна Куксина /ОХУ-ын Кемеров муж, ДАШТ-ний хүрэл медальт, улсын 4 удаагийн аварга/
2.    Юлия Пронцевич /ОХУ-ын Красноярск муж, оюутны дэлхийн аварга/
3.    Шархүүгийн Түмэнцэг /”Хилчин” спорт хороо/
Баатаржавын Шоовдор /”Хүчтэн” клуб/
72 кг:
     1. Очирбатын Бурмаа /”Хүч” спорт хороо, ДАШТ-ний мөнгөн медальт/
     2. Дарийма Санжеева /ОХУ-ын Буриад улс, УАШТ-ний хошой мөнгөн медальт/
     3. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/
         Анастасия Борисовна Шавлинская /ОХУ-ын Якут улс, УАШТ-ний хүрэл   медальт/

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.