Эмэгтэйчүүдийн хорих анги шинэ нярайн байртай болно

ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид нийт  380 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Эдгээр эмэгтэйчүүдээс цөөнгүй хэсэг нь 0-1 насны хүүхэдтэйгээ хамт хоригдож байдаг.
Жирийн дэглэмээр хоригдох  хугацаандаа амаржсан эхчүүдийн  хүүхдийг нь нэг нас хүртэл ялыг нь хойшлуулж гэрт нь гаргадаг. Харин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн  бол хорихын бүсэд тусгай байранд хүүхдийнх нь хамт  нэг нас хүртэл  байрлуулаад хугацаа нь болохоор хүүхдийг ар гэрийнхэн буюу асран хамгаалагчид нь шилжүүлдэг аж. Ээжтэйгээ хамт эрхээ хасуулж байгаа ч тэдний тав тухыг хангах үүднээс бяцхан иргэдэд зориулсан шинэ нярайн байрыг  ашиглалтанд оруулахаар болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
goy (27.123.214.114) 2013-07-03 10:47:17
Vgvi yah we hvnii erhend bga hvmvvs ydaj hvvhdee haraad taitgarah biz de neg musun neg nas hvrtel ni hamt bailgaj boldoggvi yum bh de