Николь Шерзингер сүй тавьжээ
“Pussycat Dolls” хамтлагийн ахлагч 34
настай дуучин Николь Шерзингер “Formula 1″-ийн нисгэгч Льюс Хэмилтонтой
үерхээд таван жил болжээ. Өнгөрсөн хугацаанд хамтдаа амьдарч
байсан хосууд ганцхан удаа салсан, тэд олны хайр хүндлэлийг хүлээсэн
үлгэр жишээч байдлаа өнөө хэр нь алдаагүй яваа. Хэдийгээр үзэсгэлэнт
бүсгүй Николь Шерзингер хайртай залуутайгаа гэрлэх хүсэлтээ хэвлэлээр
дамжуулан илэрхийлж байсан ч Льюс Хэмилтон “Нас залуу байна, одоогоор
гэр бүлтэй болоход эртдэнэ” хэмээн ярьж урмыг нь хугалсан удаатай.
.
Түүний дараа дуучин бүсгүйн аав нэрт тамирчныг хүргэнээ болгоход бэлэн буйгаа мэдэгдсэн ч Льюс бас л тоогоогүй гэдэг. Тэгвэл энэ удаа тэр бодлоо өөрчилж, удтал хүлээсэн сүйн бөгжийг нь Николь Шерзингерт зүүлгэхээр шийджээ.
.
Энэ тухайгаа тамирчин залуу саяхан “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан бөгөөд найз бүсгүйдээ удахгүй болох “British Grand Prix” уралдааны үеэр гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа юм байна. “Бид хамтдаа таван жилийн хугацааг өнгөрүүлсэн. Энэ бол хүний амьдралын багагүй хугацаа. Тиймээс бид ирэх жилээс өмнө гэрлэх байх” хэмээн “Formula-1”-ийн тамирчин ярьжээ...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






