Бяцхан охины амийг шумуул аварчээ


ohinШумууланд хазуулаад аз жаргалтай болсон хүн олоод ирээч гэвэл та гайхах уу. Загатнах, өвдөх, улайх, шарх үүсэх гээд олон таагүй үр дагавар авчирдаг шумуулын хазалт бяцхан охины амийг аврах ачтан болсон тохиолдол гарчээ.ohin2Өнгөрсөн жилийн намар Английн нэгэн залуу гэр бүл бяцхан охины хамт Италид амрахаар очжээ. Конни охины ээж 25 настай Хэйли охиных нь хөл дээр шумуул хазсан байхыг орой унтахдаа харсан ч өглөө гэхэд гайгүй болчихно гэж бодоод өнгөрсөн гэнэ. Гэвч маргааш өглөө нь шумуулын хазсан газарт том хөх толбо болчихсон байхыг харсан Хейли  эмчид  охиноо үзүүлэхээр шийдсэн гэнэ.ohin3Хэдийгээр залуу хосууд охины шархыг эдгээхэд хэдхэн ширхэг эм л уулгах байх гэж бодож очсон ч эмч нар яаралтай шинжилгээ өгөхийг зөвлөсөн аж. Гэтэл цус нь өөрчлөлттэй гарч охиныг  цусны ямар нэгэн өвчтэй гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн байна. Эмч нар зөвлөлдөж дахин дахин шинжилгээ хийгээд эцэг эхэд нь “танай хүүхэд хавдартай байна” гэсэн аж.  Охин нь хэзээ ч өвдөж зовоож байгаагүй учраас эцэг эх нь үнэхээр хүнд цочролд орсон гэнэ. Шумуулын хазалтыг эсэргүүцэх чадвар охины цусанд байхгүй учраас улайх биш хөхөрсөн байна гэдгийг эмч нар тайлбарлажээ.  Охины хавдар хүнд биш эхний үедээ байсан учраас яаралтай химийн эмчилгээнд оруулжээ. Охин саяхан 4 нас хүрсэн аж. 2016 онд цусны хорт хавдар гэх энэ өвчнөөс охин бүрэн салж чадна гэж эмч нар баталж буй гэнэ. ohin4Охины эцэг эх “ Шумуулын хазалт бидний хувьд үнэхээр аз завшаан боллоо. Тэр охины минь амь насыг аварлаа. Одоог хүртэл энэ бяцхан шархны ачаар охиныхоо аюулт өвчин даамжрахаас аварч чадсан гэдэгтээ итгэхгүй байгаа. Магадгүй шумууланд охин минь хазуулаагүй бол бид нарийн шинжилгээ хийлгэх талаар бодох ч үгүй байсан биз.  2016 он гэхэд охиноо аюулт өвчнөөс нь бүрэн салгаж чадна гэж итгэж бид хоёр чадлаараа хичээх болно” гэж Миррор сонинд ярьжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.