“Eagle” телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн ”Face of beauty international”-д шалгарлаа

Гадаадад зохиогдож буй миссийн тэмцээн, загварын шоунд манайхан ихэвчлэн томоохон агентлаг, холбоогоор дамжуулан оролцдог. Тэгвэл энэ удаа манай улс анх удаа "Face of beauty international" тэмцээнд онлайнаар бүртгүүлж, албан ёсоор оролцох эрхээ авчээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 40 гаруй охидыг сонгон шалгаруулалтад өрсөлдүүлсэн аж.

Харин энэ удаад “Eagle” телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүн шалгарсан бөгөөд тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн төдийгүй урьд өмнө нь нэлээд хэдэн дууны клип, рекламанд тоглосон авьяаслаг бүсгүй юм байна.

"Face of beauty international" тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо ирэх арваннэгдүгээр сарын 14-нөөс 21-ний хооронд болох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.