Эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтууд

Эмэгтэйчүүд ээ гэж... Цаанаа л нууцлаг ертөнц. Тиймээс бидний  тухай олон сонирхолтой баримтууд байх юм. Заримыг нь бид өөрсдөө ч анзаарч мэддэггүй ажээ.

• Эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд дунджаар 437 зүйл байдаг. Харин ямар ч эрэгтэй тэр болгоныг таньж хардаггүй.
• Хэрэв эрэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал тэр 5 ээлжийн л хувцас авч явна. Тэгээд зарим хувцсаа хоёр өдөр өмсөнө. Харин эмэгтэй хүн долоо хоногийн аяллаар явбал “Юмыг яаж мэдэх вэ?” гээд дор хаяж 21 хувцас авч явна.
• Эмэгтэй хүн хэзээ ч юм бодохдоо эрэгтэй хүн шиг магнайгаа мааждаггүй. Учир нь тэд нэгдүгээрт будлиж буйгаа харуулах дургүй, хоёрт үсээ муухай болгохыг хүсдэггүй.
• Эмэгтэй хүн хааяа уйлах хэрэгтэй байдаг. Гэхдээ уйлахдаа ихэвчлэн хэн нэгэнтэй ханьтай байхыг хүсдэг.
• Эмэгтэй хүн хэн нэгэнд уурласан үедээ түүний бурууг батлах асуултуудыг тавьж эхэлдэг.
• Эмэгтэй хүн өөртэй нь адилхан зовж яваа олон хүн бий гэдгийг мэдрэхийг хүсдэг учраас савангийн дуурь, “Опрагийн шоу” хоёр бидний дунд маш эрэлттэй байдаг.
• Эмэгтэй хүний гарт нь ямар нэг юм байхгүй байвал нэг л эвгүй байдаг. Тиймээс л үргэлж гар цүнх барьж явдаг юм.
• Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хоёр хүн хоёулаа эмэгтэй байсан.
• “Би ямар харагдаж байна?” гэж асуухдаа бид үнэн хариултыг авахыг дотроо тийм ч их хүсдэггүй.
• Эмэгтэй хүн эвшээхдээ амаа гарынхаа араар биш алгаар тагладаг.
• Эмэгтэйчүүд усанд орсныхоо дараа толгойгоороо алчуур ороогоод дор хаяж нэг минут байлгадаг. Энэ бараг ач холбогдолгүй гэмээр зуршлын нууц тайлагдаагүй хэвээр.
• Ихэнх эмэгтэйчүүд хямдарсан бараанд дуртай. Хэрэв өөрт минь байдагтай адилхан шахуу цүнх 75 хувь хямдарчихсан байвал бид худалдаад л авчихна. Учир нь бид мөнгө хэмнэсэн гэдгээ мэдрэх дуртай байдаг.
• Олон эмэгтэйчүүд секс хийж байхдаа “Би ямар харагдаж байгаа бол?” гэдэгтээ санаа зовсоор л байдаг.
• Эмэгтэйчүүд хоорондоо тулж бүжиглэсэн ч хэн ч тэднийг лесби гэж харахгүй. Харин эрчүүдийг гараа хөтлөлцчихсөн явж байх л юм бол бид гей гэж ойлгоно.
• Кинон дээр эрэгтэй хүний эрхтэн рүү өшиглөж байгаа хэсэг гарахад эмэгтэй хүний сэтгэл хэзээ ч өвддөггүй.
• Библи дээр хүртэл “Эмэгтэй хүний буруу гэж байдаггүй. Уучлалт гуйх нь эр хүний үүрэг” гэж бичигдсэн байдаг аж.

• Саудын Арабд нөхөр нь эхнэртээ кофе өгөхгүй бол салахад хүрдэг.
• Италийн Сиена хотод Мэри нэртэй эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болох хориотой байдаг.
• Эмэгтэй хүн хөлөө хойш өргөж байгаад, улаа  хардаг. Харин эрэгтэй хүн хөлөө урдуураа өргөж байгаад улаа хардаг.
• Эмэгтэй хүн эр хүнээс хоёр дахин олон удаа нүдээ цавчилдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Otula (202.126.90.58) 2013-07-22 16:51:15
medej avlaa