“Play time-2013” наадмаар өндөр хурдны интернэт WiFi үнэгүй

Монголдоо соёл болтлоо зохион байгуулагдах болсон амьд хөгжмийн фестивал “Play time-2013” наадам энэ сарын 27,28-ны өдрүүдэд Гачуурт дахь “Монгол Шилтгээн”-д 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Монголын  “Амьд хөгжим”-ийн хөгжил, түүний ахиц дэвшлийг харуулах болсон тус наадамд энэ жил шилдэг 38 хамтлаг, урилгаар Японы Пост-рок чиглэлээр Ази болоод европд танигдсан НОНА хамтлаг, ОХУ-аас Сторм хамтлагууд тус тус оролцохоор болжээ. /Пост-рок урсгал нь гитарын дугаралтаар сонгодог хөгжмийг гайхамшигтай ялгууг тоглодог.

“Play time-2013” наадмын гэнэтийн задлавал, өндөр хурдны интернэт WiFi үнэгүйн дээр гар утсаа цэнэглэх үйлчилгээний цэгийг бий болгосон байгаа аж. Үүнээс гадна наадмын хөтлөгчөөр Үнэнхүү хөтөлдөг байсан бол энэ жил албан ёсны хөтлөгчгүй байх юм байна. Мөн наадмын талбай руу үнэгүй автобус хүргэж үйлчлэх ажээ.

Билетийн үнийн хувьд:

Хоёр өдрийнх нь 35000 төгрөг

Нэг өдрийн 20000 төгрөг

Багцын билет 5 хүн 150.000 төгрөг

Багцын билет 10 хүн 280.000 төгрөг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.