Их Британийн хунтайжид хаан удмын нэр хайрлалаа

Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнж Кэйт нар хүүдээ Жорж Александр Лиус хэмээх нар хайрлажээ. Жорж хэмээх нэр нь хааны удмын түгээмэл нэр бөгөөд түүхэндээ зургаан хаан ийм нэртэй гэнэ. Энэ талаар Кенсингтон ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Энэ сарын 23 нд Их Британийн хаан ширээг залгамжлах гурав дахь хунтайж өнгөрсөн даваа гаригийн 16:24 цагт мэндэлсэн билээ.

 Гэгээнтэн Мэригийн эмнэлэгт 3 кг 798 гр жинтэй төрсөн хүү тус улсын түүхэн дэх хамгийн том биетэй төрсөн хунтайжаар тодроод байна. Магадгүй гүнж илүү тээлттэй байсан учир тэр биз.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.