Тайвшруулах ая Marconi union- weightless

Энэхүү 8 минутын ая нь  хөгжмийн ритм, басс, зохицол зэргийг хослуулсан гайхалтай бүтээл бөгөөд хүнийг тайвшруулж, зүрхний цохилт, цусны даралтыг бууруулан стрессийн түвшинг багасгадаг аж.  Мөн энэ  аялгуунд төгөлдөр хуур, гитар болон байгалийн чимээг оруулж өгчээ.

Энэ чиглэлийн туршилтанд стрессийн түвшнээ бууруулахаар 40 эмэгтэй хамрагдсан ба тэдний зүрхний цохилт, цусны даралт, амьсгал болон тархины идэвхжил зэргийг шалгахаар олон ая сонсгосон байна.

“Weightless” хэмээх энэ ая нь бусад аянаас 11%-иар илүү тайвшруулж байсан ба тэр байтугай хүмүүсийн нойрыг хүргэж байжээ. Мөн айдас түгшүүрийн хам шинжийг 65%  бууруулж, алжаал тайлах хувийг 35%-иар ихэсгэж өгдөг гэсэн байна.

Английн дуугаар эмчилдэг байгууллагыг үндэслэгч Лиз күпер хэлэхдээ, энэхүү ая нь олон төрлийн шинжлэх ухааны онолоор болон өөрийн бие даасан тайвшруулах хөгжмийн хэмнэлүүдээс бүтээгдсэн.

Иймээс Маrconi Union уг хөгжмийн элементүүдийг нийлүүлэн, төгс тайвшруулах бүтээл хийжээ. Энэ дуу нь 1 минутанд 60 удаагийн цохилтын ритмээр эхлээд аажимдаа 50 болж буурахад, сонсож байгаа хүний зүрхний цохилт автоматаар буурч таардаг ба сонсоод дуусахад хүнд гүн тайвшруулах нөлөө үзүүлдэг гэжээ.

Дуугаар эмчлэх нь олон мянган жилийн өмнөөс хүмүүсийг тайвшруулах, эрүүл мэндийг нь сайжруулах зорилгоор хэрэглэгдэж ирсэн билээ. Weightless хэмээх тайвшруулах  дуу нь бусад дуунаас хамаагүй илүү тайвшруулдаг болохоор тархины гүнзгий түвшинд хүрч нөлөөлөн нойрмог болгох тул машин жолоодож яваа үедээ сонсохгүй байхыг анхааруулжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.