Алтан бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолд хамгийн тэнэг хувцаслаж ирсэн одод
Алтан бөмбөрцөг наадмын эргэн тойронд болсон үйл явдлуудын мэдээ үргэлжилсээр байна. Хамгийн сайхан хувцаслаж, улаан хивсний ёслолд хамгийн сайхан харагдаж байсан одуудыг нэрлэсэн байсан бол дараагийн мэдээлэл нь хамгийн тэнэг хувцасласан одуудыг нэрлэжээ. Алдартай дуучин эмэгтэй ч багтсан аж.





Та бидний сайн мэдэх гайхалтай, өвөрмөц хоолойтой дуучин Лана Дел Рей энэ удаад тун ч зохимжгүй даашинзаар гангарчээ. Далайн ховор чулууны өнгөтэй энэхүү даашинз нь задгай энгэртэй, мөн туузан гоёлтой байсан аж. Өнгөнөөс өөр сайхан зүйл энэ даашинзанд бараг л байсангүй. Барууны хэв маягт тохирсон хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйгээр тодорч байсан дуучин бүсгүй өөрийн сайхан стильдээ "баяртай" гэж хэлсэн бололтой.


Girls цуврал киноны од, зохиолч Лина Данем аялалын том цүнх шиг харагдаж байжээ. Нэвсгэр загвартай тус даашинү нь түүний том биеийг улам том мөн эв муутай харагдуулсан байна.

Жүжигчин Росамунд Пайк мөн л утгагүй хувцасласан оддын тоонд багтжээ. Түүний өмссөн даашинз хэв загвар муутай байснаас гадна бараг л нүцгэн харагдуулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







