“Playtime-2013” наадам амжилттай болж өнгөрлөө
Гачууртын “Монгол шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт амьд хөгжмийн “Playtime” наадам амралтын хоёр өдрийн турш залуусыг доргиож чадлаа.
Энэ жилийн наадамд шинэ залуу болон урилгаар оролцох “Болор” хамтлагийн Оргил, “Нисванис”, “A-sound” , “The Lemons”, “Зүгээр л”, “Lego”, “The Pips”, “Rec on”, “The Compass”, “Silent scream” гээд нийт 40 гаруй хамтлаг тоглолоо.

Мөн ОХУ-ын “Шторм” хамтлаг, болон Японы “Моно” зэрэг хамтлагууд урилгаар ирсэн юм.

Мөн энэ жил наадмаар хоёр тайз засаж гол тайзанд урилгаар оролцох хамтлагууд, мини тайзанд шинэ, залуу хамтлагууд болон DJ нар өөрсдийн трэкүүдээ сонирхуулсан юм.

Дашрамд дурьдахад рок хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг “Playtime-2013” энэ жил Японы алдарт “Моно” хамтлагаар өнгө нэмсэн билээ. Зүсэн зүйлийн чимээ, хөгөөс бүтсэн тэдний бүтээл зөвхөн Японы хөгжим сонирхогчдоор зогсохгүй нийт хөгжим сонирхогчдын дунд алдар хүнд нь түгсэн аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.