Єєрийн зан аашиндаа тохирсон сvрчгийг сонгоорой бүсгүй минь!

Vнэртэнг хэрхэн сонгох вэ?
Vнэртэн сонгохдоо тухайн vед моодонд орж  vйлдвэрлэсэн, эсвэл хайрцаг сав нь таалагдсан, байгаа нэртэй пvvсийн гадаад хэлбэр нь сэтгэл булаасны тєлєє худалдан авах нь буруу. Мєн хайрцаг пролонд шингэсэн анхилам vнэрт автах буюу хvний тvрхсэн vнэртэн таалагдсанаар сонгох нь бvр ч буруу. Учир нь хvнээс феромон гэдэг vнэрт бодис ялгардаг. Энэ vнэр нь хvн бvрт єєр байдаг тул тухайн сvрчигийн євєрмєц vнэртэй холилдон бvр єєрєєр нь анхилах нь ч бий. Ногоо, цагаан хоол, загас хэрэглэдэг хvн тvрхэхэд сайхан vнэртдэг сvрчиг мах их иддэг хvн хэрэглэхээр тааламжгvй vнэртэй болох тохиолдол бий.

Vнэртэнг ємсєх хувцасны єнгє загвар, єєрийн ааш араншин, нас намба, тvvнчлэн хаана хэрэглэх, зориулалтаас нь шалтгаалан хэд хэдийг сонгох нь зvйтэй. Parfum, Esprit de Parfum, Eau de Parfum зэрэг vнэтэй тансаг “духи”-г орой vдшийн цагаар vнэт эрдэнийн зvйл, гоёлын даашинз, хослол ємсєхдєє тvрхэнэ. Харин ажилдаа болон єдрийн цагаар Eau de Toilette, Eau de Colonge-г хэрэглэх нь зєв. Мєн зєвхєн шєнийн цагаар амраг хосууд учрахдаа хэрэглэдэг зориулалтын ус ч байдаг байна. Залуу бvсгvй болон ялдам ааштай эмэгтэйд байгалийн гаралтай, таримал цэцгийн анхилуун зєєлєн vнэрт сvрчиг зохидог бол хєгжvvн цовоо ааштай, дур татам чєлєєт бvсгvйд зохиомлоор гаргасан євєрмєц тансаг, хурц vнэртэй ус онцгой нийцнэ.

Нэг тєрлийн усыг удаан тvрхэх нь таашаал авахад муу нєлєєтэй гэж мэргэжилтнvvд vздэг. Гэвч тvрхдэг сvрчиг нь имижийг тодорхойлдог нэг хэсэг болох нь бий. Vvний зэрэгцээ янз бvрийн сvрчиг хамаагvй хольж тvрхвэл єєрийн євєрмєц єнгє тєрхєє илэрхийлэх боломжийг алдаж, ганц тэр онцгой vнэрийг мэдрэх сайхан мєчийг амсалгvй єнгєрнє. Та бvхэнд бидний танилцуулж байгаа vнэртнvvдээс хайр дурлалын сэтгэл хєдєлгєсєн уулзалт болон сонгодог загварын хувцас ємссєн vед сайхан сэтгэл, ялдам занг илтгэхэд “Kenzo Amur” тохиромжтой бол, бусдын нvдэнд єртєхийг хvссэн хээнцэр дэгжин хувцасласан бол “Chanel cnance” сонгох нь зєв. Ялангуяа час улаан гоёлын даашинз хослолд энэ усны vнэр гойд зохицно. Гэтэл ажил хэрэгч эмэгтэйд хурц чамин vнэр хэзээ ч зохихгvй учраас жинхэнэ бодит эрх чєлєєт сэтгэлгээ, єєртєє итгэлтэй ажил хэрэгч байдлыг илтгэдэг “Cool Water Women“ ажилдаа тvрхэх хэрэгтэй.
 
Vнэртэй усыг хэрхэн тvрхэх вэ?

Бугуй хvзvvны судасны цохилт онцгой мэдрэгдэх хэсэгт тvрхээд 15-30 минут болоход цэвэр сvрчгийн vнэр анхилдаг бол цаг болоход vнэр нь єєрчлєгдєж байгаа нь мэдрэгдэнэ. Заримдаа тухайн хvний тєрєлх vнэртэй хослон єєр хаана ч байхгvй тааламжтай сайхан vнэртэх болно. Гэр бvлийнхэн болон найздаа vнэртvvлээд тэдэнд таалагдсаныг сонгож болно.

Сvрчгийг хувцсандаа биш зєвхєн арьсандаа тvрхдэг. Сvрчиг хvлээн авах чадвар нь арьсны хуурайшилт чийглэг, тослогоос ихээхэн шалтгаална. Цайвар, хуурай арьс сvрчиг шингээхдээ муу байдаг бол, наранд борлосон тослог, чийгтэй арьсанд сайн шингэж удаан vнэртдэг.

Сvрчгийг чих, эгэмний хонхор, чихний ар, хvзvv, бугуй тохойны нугалаа, алганы хонхор, шагай, хєхний хооронд тvрхдэг. Зарим цацдаг vнэртэй усыг хувцсанд шингээж болдог. Торго мяндас капрон материалтай хувцас сvрчигний vнэрийг удаан тогтоодоггvй тул жижиг хєвєн ноосон даавуунд сvрчигээ шингээгээд энгэр захны дотор талд хадах буюу халаасандаа авч явна.

Сvрчиг тvрхэх хэмжээг тааруулах нь тун чухал. Хуурай хvйтэн агаарт сvрчгийн vнэр амархан дарагддаг тул євлийн улиралд ахиухан тvрхдэг. Харин чийглэг дулаан улиралд хvчтэй мэдрэгдэх учраас бага, хєнгєхєн тvрхэх хэрэгтэй. Єрєєнєєс гарч явсны дараа тасалгаанд vнэртэхгvй байхаар тохируулах нь хэрэглээний соёлд нийцнэ. Тvрхэхийн ємнє єєр сvрчиг хэрэглээгvй байх, арьс цэвэр чийглэг байх, хувцас хиргvй, элдэв vнэр шингээгvй байх ёстой. 15мл-ийн савлагаатай Parfumыг зєвхєн нэг дуслаар, 50мл-ийнхийг зvрхэн хэсэгтээ цацаж, харин арай том савлагаатайг нь биеийн хувцаснаас ил гарсан хэсэгт онцолж хэрэглэнэ.
 
Сvрчгийг хэрхэн хадгалах вэ?

Vнэртэй усны хадгалах хугацаа нь найрлагаас нь хамаарна. Эфирийн тосны хэмжээ буюу концентраци нь єндєр байх тусам чанар нь хурдан муудна. 15-30 хувийн концентрацитай сvрчиг хамгийн тvргэн муудна гэсэн vг. Ямар ч сvрчгийг задлаагvй байхад ч 2-4 жил л чанараа алддаггvй байна. Иймээс хэмнэж хэт бага тvрхэж, удаан хадгалах хэрэггvй.

Сvрчгийг хадгалахдаа агаар, гэрэл дулааныг тохируулах шаардлагатай. Агаар сvрчгийг исэлдvvлдэг. Гэрлийн хурц туяа, халуун дулаан нь чанарыг нь хурдан муутгадаг. Гэрлийн нєлєєнєєс хамгаалахын тулд зориулалтын сав хайрцагт нь хийж, шvvгээнд далд газар хадгална. Ямар ч тохиолдолд сvрчгийг ус спирт болон єєр vнэртэнтэй хольж болохгvй.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.