Бэлгийн харьцаанд ороход бэлэн үү? сонжоо

Жинхэнэ эмэгтэй хүн болох цаг айсуй. Хэн нэгэн хайртай хүндээ охин насаа бэлэглэнэ гэдэг гайхамшиг. Харин бусдаас ичиж бусдад байхгүй тэр гайхамшиг болсон зүйлээ хаа хамаагүй нэгэнд шидээд өгчихнөө гэдэг гутамшиг. Охин минь, хэрвээ чи бэлгийн харьцаанд орохоор шийдсэн бол дараах цөөхөн асуултанд хариулаарай. Гаргасан шийдвэрийнхээ талаар дахин нэг ул суурьтай бодох боломж олгоход тань туслах энэхүү сонжоог бөглөөд үзээрэй. Та доорх найман асуултад Тийм, Үгүй, Магадгүй, Хариулахад бэлэн биш байна гэсэн дөрвөн хариултын аль нэгийг нь сонгоно.

1.Би ер нь тэвчээртэй, бусдыг сайн ойлгож чаддаг уу?

2.Би БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө болон найзыгааа хамгаалах ёстой гэсэн бодолтой явдаг билүү?

3.Бэлгийн хавьтлаас гарах сөрөг үр дагавруудын төлөө хариуцлага хүлээхэд бэлэн билүү?

4.Би өөрийгөө бэлгийн амьдрал болоод одоо хийж байгаа зүйлийн талаар сэтгэл хангалуун байгаа ю?

5.Найзтайгаа бэлгийн хавьталд ороход сайхан байх болно гэж надад бодогдож байсан уу?

6.Түүнтэй бэлгийн амьдрал, сексийн талаар илэн далангүй ярихад санаа зовох зүйлгүй гэж би бодож байна.

7.Би хаанаас хамгаалах хэрэгсэл авахаа мэдэж байгаа билүү?

8.Шинжлэх ухааны талаас миний бэлгийн амьдрал эхлэх нас болсон билүү?

Ингээд хариултаа задлаарай. Чиний хариултад Үгүй, Магадгүй, Хариулахад бэлэн биш байна гэсэн хариулт хэдий чинээ их байна төдий чинээ чиний бэлгийн амьдрал эхлэх болоогүй бөгөөд чиний биемахбод сэтгэл санаа үүнд бэлэн биш байгаагийн нэр юм. Ахин дахин бодож байж шийдвэр гаргах нь ирээдүйн амьдралд итгэл төгс, санаа зовох зүйлгүй алхахын цондон билээ. Хайртай эр нөхөртөө хамгийн нандин зүйлээ бэлэглэх нь таны амьдралын хамгийн эрхэм зүйл байх ч юм билүү. Гаргасан шийдвэрээ ахин нэг эргэн хараарай, гүнж минь.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд чиний амьдралд үхэн үхтлээ мартагдахгүй энэ ариун нандин зүйл чамд чин сэтгэлээсээ хайртай хэн нэгэнд л үнэ цэнэтэй байж, харин бусдын хувьд энгийн нэгэн шөнө байх болно гэдгийг бүү мартаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.